Аваргууд бүдэрсэн амралтын өдөр

Мэргэжлийн дартсын корпорацаас (PDC) зохион байгуулж буй дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хоёрдугаар тойргийн тоглолтууд өнгөрөгч амралтын өдрүүдэд эхэллээ. 

a1189d344a0d444f8310ba13c961403a

Хоёрдугаар тойрог дуулиан шуугиантай эхэлж байна. Учир юу гэвэл 2023 оны дэлхийн аварга Майкл Смит, 2021 оны дэлхийн аварга Гервин Прайс нар Нидерландын залуу тамирчдад хожигдон дэлхийн аваргын тайзыг эрт орхилоо. 

Майкл Смит vs. Нильс Зонневельд

Тоглолтын явц: Смит тоглолтыг дажгүй эхлүүлсэн ч шийдвэрлэх мөчүүдэд оноогоо авч чадахгүй байсан нь түүний гол алдаа болов. Зонневельд маш тайван тоглож, Смитийн алдаа бүрийг ашиглан 3:1 харьцаатайгаар ялалт байгуулсан.

Смит тоглолтын дараа сэтгүүлчдэд:

"Би өөрийгөө л буруутгана. Бэлтгэл сайн байсан ч тайзан дээр гараад тэр хэмнэлээ олсонгүй. Нильс сайн байлаа, гэхдээ би өөрийнхөө тоглолтын 50%-ийг ч гаргаж чадсангүй. Одоо гэртээ харьж, юу болохгүй байгааг нухацтай бодох цаг хэрэгтэй байна."

Сэтгүүлчид түүнээс "Дартсаас түр завсарлага авах уу?" гэж асуухад тэрээр "Магадгүй. Одоохондоо дартс харах ч хүсэл алга" хэмээн хариулсан нь олныг гайхшруулав.


Гервин Прайс vs. Уэсли Плэйсиер

Тоглолтын явц: Энэ бол жинхэнэ "драма" байлаа. Прайс үзэгчдийн исгэрээ болон эсэргүүцэлтэй тулгарсан хэвээр байсан бөгөөд Плэйсиер маш зоримог тоглож, Прайсыг сандаргаж чадсан. Тоглолт шийдвэрлэх сетэд Плэйсиер 121 буюу маш өндөр онооноос дуусгаснаар Прайсыг тэмцээнээс хаслаа.

Прайс тоглолтын дараа ууртай байсан бөгөөд үзэгчдийн хандлагад дахин сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэв.

"Би энд тоглох гэж ирдэг болохоос биш доромжлуулах гэж ирдэггүй. Хэрэв үзэгчид ийм байх юм бол энэ тэмцээн надад утгагүй санагдаж байна. Плэйсиер сайн байсан уу? Тийм ээ. Гэхдээ ийм орчинд төвлөрөхөд хэнд ч хэцүү."

Тэрээр сошиал медиа хуудсандаа тоглолтын дараа "Ally Pally-д дахиж тоглох эсэхээ мэдэхгүй байна" гэсэн утгатай пост оруулсан нь түүнийг зодог тайлах тухай яриаг дахин дэгдээв.

Хамгийн сонирхолтой нь, хоёр тоглогч хоёулаа ялагдлынхаа дараа сэтгэл зүйн дарамт болон тэмцээнээс завсарлага авах тухай дурдсан нь PDC-ийн зүгээс тоглогчдын сэтгэл зүйд анхаарах цаг болсныг харуулж байна гэж шинжээчид үзэж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.