Баянзүрх дүүргийн 45 болон 268 дугаар цэцэрлэгийн засварын ажил дууслаа

Баянзүрх дүүргийн 45 болон 268 дугаар цэцэрлэгийн засварын ажил дууслаа

Суралцагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, багш ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор Баянзүрх дүүргийн 27, 14 дүгээр хороодод дараах ажлуудыг хийжээ.

Үүнд:

  • Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 45 дугаар цэцэрлэгийн 760 м.кв талбай бүхий фасад засвар;
  • Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 268 дугаар цэцэрлэгийн 491.0 м.кв талбай бүхий дээвэр, 760.0 м.кв талбай бүхий фасад засварын ажлыг тус тус хийж, улсын комисс хүлээн авлаа.

Тус ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Шонхор констракшн ХХК хийж гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллажээ. 

69489ab3e337fe7967a30c53

69489ab8e337fe7967a30c54

69489abde337fe7967a30c55

69489ac2e337fe7967a30c56

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.