Сэлбигийн 12 дараалсан ялалтыг Чан Бингюу зогсоолоо

Мэргэжлийн снукер биллиардын Шотландын нээлттэй тэмцээний хагас шигшээд өрсөлдөх дөрвөн тамирчин тунан үлдлээ. 

09d0a6f5c85b46da84dd8e883d1dfb4a

Шөвгийн наймын тоглолтуудаас онцолбол:

  • БНХАУ-ын залуу тамирчин Чан Бингюу дэлхийн дөрвөн удаагийн аварга Сэлбиг хожиж шуугиан тарив.
  • Шотландын нээлттэй тэмцээний 2018 оны аварга Марк Аллен туршлага заан Жое О Коннорыг 5:2 харьцаагаар буулган авч тус тэмцээний хошой аварга болохоор эрчтэй довтолж байна. Тэрээр хагас шигшээд энэ тэмцээний дуулиан болоод буй Хятадын залуу тамирчин Чан Бингюутэй тоглох оноолттой байна.

Хятадын залуу тоглогч Чан Бингюу энэ тэмцээний гол фаворит гэгдэж байсан дэлхийн аварга Кайрен Вилсон болон Марк Сэлби нарыг дараалан хожсон нь хамгийн том сенсаац болж байна. Марк Сэлби энэ тоглолтын өмнө Аваргуудын аварга болон UK Championship тэмцээнүүдэд түрүүлж 12 дараалсан ялалт байгуулаад байсан юм. Гэсэн ч харамсалтай нь Чан Бингюу түүний энэ хожлын цувралыг зогсоолоо. 23 настай Чан Бингюу карьертаа анх удаа чансаа тогтоох тэмцээний хагас шигшээд шалгарч буй нь энэ юм. 

Марк Сэлби (Ялагдлынхаа дараа):

"Би Чан Бингюуд баяр хүргэх ёстой. Тэр үнэхээр зоригтой, итгэлтэй тоглолоо. Миний хувьд зарим чухал боломжуудыг алдсан нь харамсалтай байна. Сүүлийн үед миний тоглолт сэргэж байгаа ч өнөөдөр түүний өдөр байлаа."

Чан Бингюц (Ялсныхаа дараа):

"Марк Сэлби шиг домогт тоглогчийг хожно гэдэг миний хувьд мөрөөдөл байлаа. Би зүгээр л өөрийнхөө тоглолтод анхаарлаа төвлөрүүлж, боломж гарсан үед зоригтой довтолсон."

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.