100 сая ам.долларын тулаан нокаутаар өндөрлөв
Энэ өдөр 2025 оны боксын ертөнцийн хамгийн шуугиан тарьсан тулаан зохион байгуулагдлаа.

Энэ бол мэдээж супер хүнд жингийн олимпын аварга, мэргэжлийн боксын дэлхийн WBA, IBF, WBO гурван том холбооны дэлхийн аварга Энтони Жошуа, инфлүүнсер Жек Полтой тулалдлаа. Олон нийтийн таамгийн дагуу Энтони Жошуа зургаа дугаар үед Жэк Полыг хүнд цохилтоор "унтууллаа".
Энтони Жошуа: "Би үүнийг боксын төлөө хийсэн"
Жошуа ялсныхаа дараа маш тайван боловч бардам байсан бөгөөд Жэйк Полыг хүндэлж байгаагаа илэрхийлсэн ч өөрийнхөө түвшнийг сануулсан юм.
-
Нокаутын тухай: "Би түүнийг арай эрт унагаж болох байсан. Гэхдээ би энэ залуугийн тэвчээрийг шалгахыг хүссэн юм. Тэр хүчтэй цохилт авч чаддаг юм байна, гэхдээ 'арслан'-гийн үүр рүү орж ирвэл яадаг вэ гэдгийг тэр өнөөдөр мэдэрсэн байх гэж найдаж байна."
-
Жэйк Полын тухай: "Түүнийг үзэн ядах хэрэггүй. Тэр бокст маш их мөнгө, шинэ үзэгчдийг авчирч байна. Гэхдээ тэр хэзээ ч дэлхийн аваргын түвшний боксчин биш гэдгийг өнөөдөр дэлхий нийтээрээ харлаа."
Жэйк Пол: "Эрүү хугарсан байж магадгүй ч би бууж өгөхгүй"
Жэйк Пол ялагдсан ч өөртөө итгэлтэй хэвээр байсан бөгөөд Жошуагийн цохилтын хүчийг биеэрээ мэдэрснээ хүлээн зөвшөөрөв.
-
Жошуагийн цохилтын тухай: "Өө Бурхан минь, тэр үнэхээр ачааны машин шиг цохидог юм байна. Би 3-р үед түүний баруун гарын цохилтыг авснаас хойш юу болсныг сайн санахгүй байна. Миний эрүү хугарсан байх магадлалтай, маш их өвдөж байна."
-
Сэтгэл хөдлөл: "Би дэлхийн шилдгүүдийн нэгтэй 6 үе тулалдлаа. Хэн ч намайг ийм удаан тэснэ гэж бодоогүй байх. Би ялагдсан ч өөрөөрөө бахархаж байна. Би бол 'The Problem Child', би эргэж ирэх болно."
Албан бус мэдээллээр нийт шагналын сан 184-278 сая ам.долларын хооронд хэлбэлзэж байгаа ба хоёр тулаанч тус бүр дор хаяж 90-100 сая ам.доллар халааслахаар тооцоолсон нь Жошуагийн карьер дахь хамгийн том цалин болж болж байна.
Энэхүү ялалтын дараа Энтони Жошуа 2026 онд Тайсон Фьюритэй тулалдаж карьераа өндөрлүүлэхээр төлөвлөж байгаа бол, Жэйк Пол "мэргэжлийн бокс руу эргэн орж, дэлхийн аварга болох" зорилгоо орхиогүй гэдгээ мэдэгдлээ
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.