Ж.Алдаржавхлан: Туулын эрэгт 46 ААН хайрга олборлоод, хаяад явсан нь иргэдийн аюулгүй амьдрах эрхийг зөрчиж байна
Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлангийн санаачлан өргөн мэдүүлсэн "Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл"-ийн талаар хэлэлцэж анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв.
УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан:
-Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь зөвхөн Улаанбаатарт биш Монгол Улсын хэмжээнд мөрдөгдөх юм. Уг хуулийг санаачлах болсон нь Туул гол руу баруун тийш харах юм бол дайн болсон мэт дүр зурагтай байна. 46 аж ахуй нэгж олборлолт хийгээд хаяад явчихсан, бүр иргэдийн хашаатай тулгаж хайрга олборлосон. Тиймээс энэ асуудлыг шийдэхгүй бол иргэдийн аюулгүй амьдрах эрхийг зөрчиж байна. Энэ хуулийн хамгийн гол үзэл санаа нь ард иргэдийн эрхийг хамгаалахад оршиж байгаа юм. Мөн уг хуульд хэрэв иргэн хэрэв гомдол гаргах юм бол түүнийг үндэслэн тусгай зөвшөөрлийг цуцална. Тусгай зөвшөөрөл хатуу байхаар ялангуяа орон нутагт хулгайгаар олборлох нь маш их болсон тул хөнгөвчлөх асуудал байгаа гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.