Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит 27 дугаар хуралдаан 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна.
Хуралдааны хүрээнд Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзаж, хоёр улсын хамтын ажиллагааны өнөөгийн байдал болон цаашдын чиглэлийн талаар санал солилцжээ.
Уулзалтаар эрчим хүч болон тээврийн салбарт хэрэгжиж буй дэд бүтцийн төслүүдийн явцыг эрчимжүүлэх, хоёр улсын дамжин өнгөрөх тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, бараа эргэлтийг нэмэгдүүлэх, экспортын боломжийг тэлэх, байгаль орчныг хамгаалах чиглэлд техник, шинжлэх ухааны хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах талаар санал солилцсон юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.