Дэлбэрэлтэд өртсөн Дүнжингаравын 207-р байрыг буулгаж дуусжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрны буулгалтын ажлыг “Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр” энэ оны есдүгээр сараас эхлүүлсэн. Ингэхдээ нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын инженерүүдийн хяналт дор буулгасан бөгөөд улсын комисст хүлээлгэн өгчээ.
Энэ хугацаанд буулгалтын ажлыг 80 болон 50 тонны хоёр кран, дөрвөн бага оврын экскаватор, 30 тонны нэг ковш, найман хово машинтайгаар 20-25 хүний бүрэлдэхүүнтэй бригад гүйцэтгэжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.