🔴П.Дэлгэрнаранг өөрийнх нь хүсэлтээр СЕХ-ны даргаас чөлөөллөө

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаранг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ.

Тодруулбал, Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Түүний хүсэлтийг УИХ-аар хэлэлцлээ. Санал хураалтад оролцсон гишүүдийн 71.8 хувь нь тус саналыг дэмжсэн тул П.Дэлгэрнаранг Сонгуулийн ерөнхий хорооны даргаас нь чөлөөлөв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.