🔴С.Наранцогт: Томилогдсон ажил бүрдээ үр дүнтэй, амжилттай ажиллаж ирсэн. Элдэв асуудалд орооцолдож явсангүй

🔴С.Наранцогт: Томилогдсон ажил бүрдээ үр дүнтэй, амжилттай ажиллаж ирсэн. Элдэв асуудалд орооцолдож явсангүй

УИХ-ын чуулганы хурлаар Монголбанкны Ерөнхийлөгчийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж, үг хэлж байна.

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:

-Тэтгэврийн зээлийн бодлого тогтвортой баймаар байна. Хаваржин энэ асуудлыг ярилаа. 500 мянган хүний амьдралтай холбоотой асуудал. Манайх дарга төвтэй улс болчихсон юм уу? УИХ-ын дарга хэлж байж сүүлд 36 сар гэдэг зүйл яригдаж байх шиг байна. Тэгэхээр энэ асуудлыг хаа хаана нь тодорхой болгох тогтолцоог гаргаж ирээсэй гэж хүсэж байна. 

Нэр дэвшигч С.Наранцогт:

-Засгийн газраас хэрэгжүүлэх ёстой суурь тэтгэврийн үндсэн реформыг хийж байж тэтгэвэр өнөөгийн үнэ цэнд зөв тогтож ахмадуудын амьжиргаанд хүрнэ. Банк талаас гэвэл бид үйлчилгээ л үзүүлж буй байгууллага. Тэгэхээр арилжааны банк үүрэг хүлээх нь зөв үү, буруу юу? Төв банкны хувьд зохицуулалтын үүрэгтэй оролцож байна. 

Өнгөрсөн жилийг харахад тэтгэврийн зээл 44.2 хувиар өссөн. Үүний шалтгаан нь мэдээж үнийн уналт, инфляцтай уялдаж байна. Зарим тохиолдолд үр хүүхэд нь өөр зорилгоор авч ашигладаг. Иймд ахмадуудын гарт очих мөнгө багасаж, 84 хувь хүртэлх буцааж авсан мөнгө нь зээл болоод байна. 

Амьжиргааг нь нэмэгдүүлэх бодлогын хүрээнд, зохицуулалтын хүрээнд банканд боломж олгох журмаар зээлийн хугацааг 36 сар гэж шийдсэн. Захиргааны арга хэмжээ авах нь зохимжгүй 

УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл:

-Таныг насаараа дарга хийсэн гэж хэлэх хүмүүс байна. Өмнө нь ажиллаж байсан газруудадаа яаж хэрхэн ажиллаж байсан бэ?

Нэр дэвшигч С.Наранцогт:

-Би хариуцсан ажил дээрээ гавьяа байгуулж, байгууллагаа өөд нь татна гэдэг зарчмаар өдий хүртэл төрд зүтгэсэн. Асуудалд орооцолдож байгаагүй гэв.

САНЖААГИЙН НАРАНЦОГТЫН ТОВЧ НАМТАР:

Боловсрол:

1980-1988 онд Дундговь аймгийн төвийн 10 жилийн 1 дүгээр сургууль

1988-1990 онд МУИС-ийн гүнзгий лицей дунд сургууль

1994 онд МУИС-ийн Физик математикийн сургуулийг физикч математикч мэргэжлээр бакалавр

1999-2001 онд МУИС-ийн ийн Физик, математикийн сургуулийг магистрын зэрэгтэй төгссөн

2008 онд БНСУ-ын Сөүлийн Үндэсний их сургуульд инженер-эдийн засаг мэргэжлээр доктор /Ph.D/-ын зэрэг хамгаалсан.

Ажлын туршлага:

1993-1994 онд Шинжлэх ухааны академийн Математикийн хүрээлэнд туслах-эрдэм шинжилгээний ажилтан

1994-1997 онд Шинжлэх ухаан мэдээллийн төвд инженер, ахлах инженер

1997-2000 онд Монголын нээлттэй нийгэм хүрээлэнд хөтөлбөрийн зохицуулагч

2000-2003 онд Батлах хамгаалах яам, зөвлөх

2003-2005 онд Сангийн яаманд мэргэжилтэн, хэлтсийн дарга

2005-2008 онд БНСУ, Сөүлийн Үндэсний их сургуульд докторант

2008-2012 онд БСШУЯ-нд газрын дарга

2012-2015 онд Хөдөлмөрийн яаманд газрын дарга

2015-2018 онд Сангийн яаманд газрын дарга

2018-2022 Сангийн яаманд Төрийн нарийн бичгийн дарга

2022 оноос Эдийн засаг, хөгжлийн Дэд сайд

2022 оны 11 дүгээр сараас хойш "Эрдэнэс Монгол"-ын Гүйцэтгэх захирал

Мэргэжил дээшлүүлсэн байдал:

2013 онд АНУ, Харвардын их сургуульд Төрийн санхүүгийн удирдлага

2014 онд АНУ, Жон Кеннедийн их сургуульд Засаглалын шинэчлэл

2015 онд БНСУ, Сөүлийн их сургуульд Орлогын статистик

2019 онд Сингапур улс, Төрийн санхүүгийн удирдлага

2019 онд Улаанбаатар хот, Удирдлагын академи, Тэргүүн түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад тус тус хамрагдсан байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.