Тайзан дээр өөрийгөө бэртээсэн К.Мензист ямар шийтгэл оногдуулах вэ?
Мэргэжлийн дарстын корпорацаас (PDC) зохион байгуулж буй дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дуулиан шуугиантай өрнөж байна.

Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхээсээ өмнө олны анхаарлын төвд ороод байсан юм. Тэгвэл нэгдүгээр тойргийн тоглолтууд явагдаж буй энэ мөчид дуулиан тасрахгүй хэвээр.
Дэлхийн чансааны 26-д эрэмбэтэй Шотландын Камерон Мензиэс Английн залуу тамирчин Чарли Манбид 3:2 харьцаагаар хожигдсоныхоо дараа дэлхийн аваргын тайзан дээр ёс зүйгүй үйлдэл гаргаж шуугиан тарилаа. Тэрээр сэтгэл зүйн хувьд ялагдлаа хүлээн зөвшөөрч, биеэ барилгүйгээр дартсын хэрэгсэл тавьдаг тавиурыг хэд хэдэн удаа хүчтэй цохисон юм. Үүний улмаас түүний баруун гар (шидэлт хийдэг гар) нь гүн зүсэгдэж, их хэмжээний цус алдсан бөгөөд тэрээр гараа барьсаар тайзнаас буусан юм.
Энэхүү үйлдлийнхээ дараа Камерон Мензиэс: "Би яагаад ийм үйлдэл гаргаснаа мэдэхгүй байна, бүх зүйл хэтэрхий хурдан болж өнгөрсөн. Сэтгэл зүй маань тогтворгүй байна" хэмээн хөгжөөн дэмжигчид болон өрсөлдөгч тамирчнаасаа уучлалт хүссэн байна.
Одоогоор PDC (Мэргэжлийн Дартсын Корпорац) болон DRA (Дартсын Зохицуулах Зөвлөл) түүнд ёс зүйгүй, түрэмгий байдал гаргасан гэх үндэслэлээр хэрэг нээсэн байгаа ба албан ёсны эцсийн шийдвэр хараахан гараагүй байгаа ч өмнөх ижил төрлийн тохиолдлуудаас үзэхэд түүнд их хэмжээний мөнгөн торгууль оногдуулах магадлал өндөр байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.