БОУАӨ-ийн дэд сайдаар Б.Мөнхтамир томилогдлоо
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд нарын томилгоог хэлэлцлээ. ТӨХК-иудад томилогдсон хяналт болон бүтээмжийн менежерүүд, зарим сайд нарын орон тооны зөвлөхийг цомхотгож оронд нь дэд сайд томилох асуудлыг оруулж ирж буй.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайдаар Б.Мөнхтамир томилогдлоо.
Түүний хувьд МИАТ ТӨХК-ийг удирдаж байгаад саяхан чөлөөлөгдсөн нэгэн. Тэрбээр COP 17 бага хурлын зохион байгуулалт, гадаад харилцаа, менежмент, "Тэрбум Мод" төслийн хэрэгжилт болон уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг хариуцаж ажиллана.
Б.Мөнхтамир мэдээллийн системийн менежментээр Монголд мэргэжил эзэмшсэн ч хос мэргэжилтэй болохоор АНУ-ын Виржиниа мужийн олон улсын их сургуульд Бизнесийн удирдлага, Олон улсын санхүүгийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.