Гадаадын тагнуулын байгууллагынхантай хамтарсан иргэний ялыг хэвээр нь үлдээжээ
Гадаадын тагнуулын байгууллагынхантай хамтран ажилласан хэрэгт ял шийтгүүлсэн А.Батсаранд холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцлээ.
Нийслэлийн прокурорын газраас түүнд Эрүүгийн хуулийн 19.4-1 дэх хэсгийн “Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан” гэх заалтыг үндэслэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн аж.
Уг хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх энэ оны наймдугаар сарын 15-нд хянан хэлэлцээд дээрх зүйл заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10 жил хорих ял шийтгэсэн байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч А.Батсаран өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Ц.Баяртогтох нарынхаа хамтаар давж заалдах гомдол гаргасныг хянан хэлэлцээд шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулсан ч оноосон ялыг хэвээр нь үлдээжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.