ХЗБХ: М.Чинбатыг УЕП-ын орлогчоор сунган ажиллуулах Ерөнхийлөгчийн саналыг дэмжжээ

ХЗБХ: М.Чинбатыг УЕП-ын орлогчоор сунган ажиллуулах Ерөнхийлөгчийн саналыг дэмжжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Максимын Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд томилох саналыг зөвшилцөхөөр УИХ-д хүргүүлсэн. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны гишүүдийн олонх түүнийг томилохыг дэмжив. 
 
Адуучин сүрэг овогтой, Максимын Чинбат 1973 онд Сүхбаатар аймагт төрсөн. 52 настай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг байна. Тэрбээр 1981-1991 онд Сүхбаатар аймагт ерөнхий боловсролын дунд сургууль, 1991-1995 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийг эрх зүйчээр төгссөн, хууль зүйн ухааны магистрын зэрэгтэй. Төрийн хууль цаазын шадар зөвлөхийн зэрэгтэй аж.
 
Прокурор М.Чинбат 1995-2007 онд Сүхбаатар аймгийн прокурорын газарт хяналтын прокурор, аймгийн прокурорын орлогч, аймгийн прокурор, 2007 оноос Багануур дүүргийн прокурорын газарт туслах прокурор, дүүргийн прокурорын орлогч, 2014 оноос Дүүргийн нэгдүгээр прокурорын газарт Тамгын хэлтсийн дарга, 2015 оноос Баянгол дүүргийн прокурорын газарт хяналтын прокурор, Тамгын хэлтсийн дарга, 2017 оноос Чингэлтэй дүүргийн прокурорын газарт ахлах прокурор, 2019 оны 2 дугаар сараас Улсын ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор, мөн оны 4 дүгээр сараас Улсын ерөнхий прокурорын орлогчоор тус тус томилогдон прокурорын байгууллагад прокуророор 30 дахь жилдээ ажиллаж байгаа хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Э.Золбоо танилцуулсан юм.

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

НОХОЙ ДОЛОО 2 цаг өмнө
Прокурор гэж ямарч мерит зарчим байхгүй болсон асар бүдүүлэг газар, Чинбат ч бас улс төрчдийн ая байдал харсан, сав л хийвэл аюулгүй аргаар авилга авч байдаг хүндээ.