Пол Лим 71 насандаа ДАШТ-д хожил байгууллаа
Мэргэжлийн дартсын Корпорацаас (PDC) зохион байгуулдаг 33 дахь удаагийн дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тав дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна.

Яг одоогийн байдлаар нэгдүгээр тойргийн тоглолтууд явагдаж байгаа тэмцээний эргэн тойронд өрнөж буй онцлох тоглолтуудын тойм мэдээллийг хүргэе.
- Сингапурын тамирчин Пол Лимын хувьд энэ жил 71 настай бөгөөд эхний тойрогт өөрөөсөө 35 насаар дүү Нидерландын Жэффрей дэ Граафийг 3:1 харьцаагаар буулган авч ДАШТ-д хожил байгуулсан хамгийн ахмад тамирчин болж байна. Пол Лимын хувьд 1990 онд BDO холбооны ДАШТ-д есөн сумын төгс хожил байгуулж шуугиан тарьж байсан алдартай тамирчин юм.
- Энэтхэгийн Нитин Кумар ДАШТ-д ялалт байгуулсан Энэтхэгийн анхны тамирчин болж байна. Тэрээр нэгдүгээр тойрогт мөн л Нидерландын Ричард Вээнстраг 3:2 харьцаагаар буулган авлаа. Энэтхэгийн Нитин Кумарыг манай дартс сонирхогчид эчнээ таньж байгаа биз ээ. Тэрээр Монгол улсад зохион байгуулагдсан "Mongolian Open 2024" тэмцээнд түрүүлж байсан юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.