🔴Г.Эрдэнэтуяа: 34 хувийг АМНАТ-аар орлуулах хууль эрх зүйн боломжоо ашиглах хэрэгтэй
"Төрийн 34 хувийг АМНАТ-аар орлуулах хууль эрх зүйн боломжоо ашиглах хэрэгтэй" гэж Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа хэлж байна.
Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа:
Нээлттэй сонсгол өнгөрсөнд болсон үйл явдлыг түлхүү ярьж байна. Та бүхэн санаж байгаа бол хөрөнгө оруулалтын гэрээ зурагдсанаас хойш хоёр талын хэлэлцээр гурван удаа хийгдсэн байдаг. Энэ хэлэлцээрүүд дандаа амжилттай, ахиц дэвшил гарч байсан. Энэ удаагийн Засгийн газрын хэлэлцээр ч сонсгол зохион байгуулагдаж байгаа энэ цаг үед үргэлжилж байна. Бидэнд сайн муу олон мэдээлэл нээлттэй боллоо. Гэхдээ энэ салбарт хэрэгжиж байгаа төсөл бүрийн бид нээлттэй хэлэлцээд явах юм уу? Бусад салбартай адил нарийн, шинжлэх ухааны мэргэжилтнүүд байгаа. Тэр хүмүүс нь өөрсдөө асуудлаа шийдээд, цаашдаа арга хэмжээгээ аваад явах хэрэгтэй.
Гэхдээ энэ сонсголын үр дүнг олон нийтэд нээлттэй мэдээлэх шаардлагатай юм. Эмзэг эдийн засагтай, төсвийг бүрдүүлдэг энэ салбарынхаа асуудалд ажил хэрэгч, хуулийн хүрээнд шийдвэрлэхэд бодит ажил хэрэг хийх хэрэгтэй. 34 хувийг төр эзэмшихгүй бол АМНАТ-аар орлуулах боломжтой гэж байгаа. Үүнийгээ хоёр тал ярилцаад, зөвшилцөлд хүрэх юм бол энэ маргаан эцэслэгдэх боломж байгаа гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.