О.Батнайрамдал: УИХ-ын бүрэн эрхийг давж Онтрэ-гийн эзэмшлийн хоёр лиценз Оюутолгой ХХК руу шилжих процесс явж байсан

О.Батнайрамдал: УИХ-ын бүрэн эрхийг давж Онтрэ-гийн эзэмшлийн хоёр лиценз Оюутолгой ХХК руу шилжих процесс явж байсан

Оюутолгойн түр хорооны сонсголын үеэр ерөнхий сайд асан С.Баяр “Засгийн газар нөгөө талтай яг хэлэлцээр хийж байх явцад гэрээг өөрчлөх явцад ийм сонсгол хийж байгаа нь аль ч талаасаа буруу. Хамаг тактикаа дэлгээд, хэлэлцээр хийх Засгийн газар чинь хэцүү байдалд орно шүү дээ” гэж хэллээ. Харин түүний энэ үгэнд түр хорооны дарга О.Батнайрамдал ийм хариулт өглөө.

 Түр хорооны дарга О.Батнайрамдал:

-Зөв зүйлийг хийж байхад буруу цаг хугацаа гэж байдаггүй. Өнөөдрийн үндсэн Онтрэ-ийн лиценз, зээлийн хүү.Засгийн газар хэлэлцээрт орохоос өмнө УИХ-ын 89 гишүүн гарын үсэг зурсан байсан. Парламентад суудалтай таван намын төлөөлөл байгаа. 

Яг энэ үед Онтрэ-гийн лицензийн шилжүүлэг, Оюутолгой руу хийгдэх гээд Монголын татварын албад бичиг өгч, бодолт хийгдэж байсан. Зээлийн хүүгийн асуудал дээр ажлын хэсэг байгуулагдсан ч огт ажил хийгдээгүй. Энэ хянан шалгах түр хороо байгуулагдаагүй бол Засгийн газар хэлэлцээрт орох эсэх нь ч ойлгомжгүй байсан. УИХ-ын бүрэн эрхийг давж Онтрэ-гийн эзэмшилд байгаа стратегийн ач холбогдол бүхий ордод хамаарч байгаа хоёр лиценз Оюутолгой ХХК руу шилжих процесс явж байсан. Түр хороо байгуулагдаж, олон нийтийн анхаарлын төвд оруулснаар өнөөдөр үүнийг ярьж байгаа гэв.  

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

A.Enhbat 1 цаг өмнө
Bayriig shorond hiij Tsaaziin ylaa sergeej Tsaazalah estoi