УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: Татварын өршөөлийн хуулийг дэмжиж болохгүй
УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Ардчилсан намаас санаачлаад буй татварын өршөөлийн хуультай холбоотойгоор дараах байр суурийг илэрхийлэв. Тэрбээр "Татварын өршөөлийн хуулийг дэмжиж болохгүй. Эдийн засгийн алдаатай бодлогын үр дүнд ААН-үүд татвараа төлж чадахгүй байгаа шүү дээ. Хохирлыг нь барагдуулах асуудлаа яримаар байна" гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.