Энэ онд алга болсон 1704 хүүхдийг олж тогтоон, ар гэрт нь хүлээлгэн өгчээ
“Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс 12 настай хүүхэд нь алга болсон” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад энэ оны 12 дугаар сарын 02-ны өдөр бүртгэгджээ.
Тус мэдээллийн дагуу нутаг дэвсгэрт хариуцсан цагдаагийн байгууллагын алба хаагчид эрэн сурвалжлах ажиллагааг явуулж, оршин суух газраасаа алга болсон хүүхдийг энэ оны 12 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс олж, хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгчээ.
Цаашид эцэг эх, асран хамгаалагч, сурган хүмүүжүүлэгч нарт хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах, хүүхдийг үе тэнгийн дээрэлхэлт, гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ажил зохион байгуулан ажиллаж байна.
Цагдаагийн байгууллагаас энэ оны эхний 11 сарын байдлаар оршин суух газраасаа алга болсон 1704 хүүхдийг олж тогтоон ар гэрт нь хүлээлгэн өгчээ.
Хүүхэд гэр орноосоо алга болох шалтгаан нөхцөлийг судлахад эцэг эх хүүхэдтэйгээ ярилцдаггүй, гэмт хэрэг зөрчилд өртсөн, бусдын дарамт шахалтад орсон, гэр бүлийн орчинд хүчирхийлэл байгаа, үе тэнгийн найз нөхдөдөө уруу татагдсан, хорт зуршлын нөлөөнд өртсөн, үерхэл нөхөрлөлийн буруу нөлөө, бусад зэрэг нөхцөл байдал тогтоогджээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.