🔴 Н.Батбаяр: Бид гэнэтийн ашгийн татвараас таван тэрбум ам.долларын ашиг олох боломжтой байсан

УИХ-ын гишүүн, Эдийн засаг хөгжлийн сайд асан Н.Батбаяраас зарим зүйлсийг тодрууллаа.

 УИХ-ын гишүүн, Эдийн засаг хөгжлийн сайд асан Н.Батбаяр:

-Оюутолгой бол зэсийн хоёр дахь төсөл. Анхных нь Эрдэнэт. Дэлхийн зах зээл дээр үнэ 3 мянган доллароос дээш хоёрхон удаа гарсан. Би 2006 оны дөрөвдүгээр сард УИХ дээр Монголчуудаа бид мөнгөтэй болсон шүү гэж хэлсэн. Тэгээд гэнэтийн ашгийн татварын хуулийг санаачилсан. Тус хууль гурван жил гаруй хугацаанд мөрдөгдсөн. Энэ хүрээнд тэрбум гаруй доллар орж ирсэн. Тэр мөнгөөрөө 2008, 2009 оны эдийн засгийн хямралыг давж гарсан түүхтэй.

Монгол Улсдаа зэсийн үйлдвэртэй болохын тулд зэсийн баяжмал дээр татвар тавьсан. Өндөр татвар төлөхийг хүсэхгүй байвал зэс хайлуулах үйлдвэр барьчих, тэгвэл манай улс бэлэн зэстэй болно. Бэлэн зэстэй болбол хаашаа ч экспортолж болно. Харамсалтай нь хууль батлуулах явцад МАН-ын зарим гишүүд гуя дагаж хүзүү гэж алтыг оруулчихсан. Алт оруулснаас болж алт олборлож байсан хүмүүс хямарсан. 20 тн олборлодог байсан бол энэ хууль гарснаас хойш 2 тн болж буурсан.

Рио Тинто санхүүжүүлэхдээ 100 хувь зээлээр санхүүжүүлсэн. Бид гэнэтийн ашгийн татвараас таван тэрбум ам.долларын ашиг олох боломжтой байсан. Бид 11 хувийн хүүтэй зээл гэж хэт өндөр зээл авч байгаа. Үүнийг бид өөрчлөх ёстой. Энэ ажлыг Засгийн газар хийх ёстой гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.