Байгалийн гамшигт өртсөн таван өрхөд өргөө цагаан гэр өгчээ

Байгалийн гамшигт өртсөн таван өрхөд өргөө цагаан гэр өгчээ
Өнгөрөгч зун байгалийн гамшигт 113 өрх өртөж, их, бага хэмжээний хохирол амссан.
 
Иймд уг асуудлыг Сонгинохайрхан дүүргийн онцгой комисс болон удирдлагуудаас үе шаттайгаар шийдвэрлэж, гурван удаагийн үйл ажиллагаагаар байгалийн гамшигт өртөж, гэрээ дахин ашиглах боломжгүй болсон өрхүүдэд гэр өгч байна.
 
Үүнээс өнөөдөр таван өрхөд “Хос Ивээл” ХХК, “Өнө Монгол” ХХК-иас өргөө цагаан гэр, дүүргийн Улаан Загалмайн хорооноос хөнжил, гудас, ариун цэврийн багц, хүнсний багцыг өгчээ. Нийтдээ дүүргийн хэмжээнд байгалийн гамшигт өртсөн 21 өрхөд гэр олгоод байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.