🔴Б.Солонгоо: Онтрэ-гийн асуудал УИХ-аар орж байж хэдэн төгрөгийн татвар авах нь тодорхой болно

"Оюутолгой компани Онтрэ-гийн зөвшөөрөл шилжүүлэх хэлэлцлийг хийхэд бэлэн гэдэг ТУЗ-ийн шийдвэр гарсан юм билээ. УИХ-аар энэ асуудал орох ёстой" гэж  ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга асан Б.Солонгоо хэллээ.

ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга асан Б.Солонгоо: 

- Арван жилийн дараа Онтрэ-гийн асуудлыг ярихгүйн тулд аль болох ойлголцож, харилцан ашигтай ажиллах талаар ярилцах нь чухал. Сонсголын зорилго нь шүүмжлэх гэхээсээ илүүтэйгээр олон нийтийг мэдээллээр хангах, цаашдаа шийдэл гаргахад дөхөмтэй гэж үзэж байна. Засгийн газраас ажлын хэсэг гарган ажиллаж байгаа юм билээ. Нөгөө талдаа Оюутолгой компани Онтрэ-гийн зөвшөөрөл шилжүүлэх хэлэлцлийг хийхэд бэлэн гэдэг ТУЗ-ийн шийдвэр гарсан юм билээ. УИХ-аар энэ асуудал орох ёстой. Бид тус зэсийн баяжмалаас хэдэн төгрөгийн татвар авах вэ гэдэг нь тодорхой болно гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.