🔴Эдийн засагч Н.Дашзэвэг: Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн гэрээг шинэчилж хийнэ гэдгээ илэрхийлэх ёстой
"Манай улс 18 тэрбум ам.долларын хөнгөлөлтийг Оюутолгой төсөл дээр үзүүлчихээд байгаа. Монголын талын үр өгөөжийг 53 гэж тохирсон ч одоо 26 хувь байна. Цаашдаа 37 болно гэж байгаа. Биднийг хуурсан. Бид 1 тэрбум ам.доллар авсан гэтэл нөгөө тал 11 тэрбум ам.долларын ашиг хүртээд байна. Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн гэрээг шинэчилж хийнэ гэдгээ илэрхийлэх ёстой" гэж Эдийн засагч Н.Дашзэвэг хэлж байна.
Эдийн засагч Н.Дашзэвэг:
- Онтрэ-гийн талбайн ашиглалтын болон хайгуулын зөвшөөрөл нь хоёулаа зөрчилтэй байгаа. Хоёр тал ийм их зөрчилтэй байхад Онтрэ-гийн эрхийг шилжүүлж болохгүй. Манай улс 30 хувийг авах гэрээтэй байгаа энэ үед тус эрхийг шилжүүлэх нь манай улсад огт ашиггүй. Бид дахин хохирох гээд байна. 18 тэрбум долларын өр үлдчихээд байна.
2037 оноос хойш Монголчууд ашгаа авна. Энэ нь 8 тэрбум ам.долларын ашиг. Үүнээс 2 тэрбумыг бид авах гээд байна. Үндсэн хуульд заасан эрхээ эдлэхийн тулд эхлээд зээлийн хүүгээ бууруулах ёстой. 11 хувийг 3 хувь болгох хэрэгтэй. Тэгвэл манай өгөөж 4 тэрбум ам.доллараар нэмэгдэнэ. Түүнчлэн менежментийн төлбөр нь дээрэм болсон гэж хэлж болно. 1.9 тэрбум ам.доллараар та бүхэн төл гэдгээ манай Засгийн газар хэлэх ёстой.
Манайх 18 тэрбум ам.долларын хөнгөлөлтийг Оюутолгой төсөл дээр үзүүлчихээд байгаа. Өсөн нэмэгдэх роялти бид бага авч байгаа. Маш олон чөлөөлөлт, хөнгөлөлт эдлүүлж байгаа. Ийм байхад яагаад зээлийн хүүгээ бууруулахгүй байна вэ? Менежментийн төлбөрөө багасгахгүй байна вэ? Энэ тал дээр гэрээ хэлэлцээрээ хийх ёстой. Монголын талын үр өгөөжийг 53 гэж тохирсон ч одоо 26 хувь байна. Цаашдаа 37 болно гэж байгаа. Биднийг хуурсан. Бид 1 тэрбум ам.доллар авсан гэтэл нөгөө тал 11 тэрбум ам.долларын ашиг хүртээд байна. Бидэнд энэ гэрээг хийх боломж гарч ирсэн. Үүнийгээ ашиглаж түр хорооноос Засгийн газар, Их хуралд зөвлөмж өгч, гэрээгээ өөрчлөх хэрэгтэй гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.