🔴Д.Батбаатар: Оюутолгойн төсөл нь анхнаасаа Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн
"Оюутолгойн төсөл нь анхнаасаа Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн. Гэхдээ манай тал хүчин мөхөстдөг байсан" гэж Эрдэнэс Оюутолгой компанийн гүйцэтгэх захирал асан Д.Батбаатар хэлж байна.
Эрдэнэс Оюутолгой компанийн гүйцэтгэх захирал асан Д.Батбаатар:
-2011 оны 11-р сард Монголын 34 хувийг эзэмших Эрдэнэс оюутолгой компанийг байгуулах үүргийг Засгийн газраас надад өгч, би энэ компанийг анх байгуулж байсан. Өөрөөр хэлбэл, Энэ компанийн гол үндсэн үүрэг бол төслийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй. Монголчуудынхаа эрх ашгийг тэргүүнд тавих үүрэгтэй байгуулагдсан.
Манай компани Монгол Улсын хууль тогтоомжийг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар хяналт тавьж ажиллаж байсан. Ингэхэд тус төслийн үйл ажиллагаа хэрэгжиж эхэлсэн цагаасаа Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн байсан. Тодруулбал, Оюутолгойн ТЭЗҮ батлагдсан ч юм шиг үгүй ч юм шиг. Батлагдсан байлаа гэхэд тэр нь зөрчигдсөн байсан. Тухайн үеийн ашигт малтмалын тухай хуулиар ТЭЗҮ хуулийн нэгэн адилаар хэрэгжих байтал эхнээсээ л зөрчилтэй байсан. Үүнийг нь байнга хэлдэг байсан.
Хоёрдугаарт, ил уурхайгаас олсон ашгаараа далд уурхайн үйл ажиллагаагаа явуулна гэсэн тооцоололтой байсан. Гэтэл далд уурхай дээр нэмэлт санхүүжилт авах асуудал гарч ирсэн. Энэ асуудал нь 34 хувийн үр ашигт шууд нөлөөлөх байсан. Тиймээс энэ асуудалд бид зарчмын байр сууриа илэрхийлсээр байсан ч бид хүчин мөхөстдөг байсан гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.