🔴П.Цагаан: Оюутолгойн гэрээг засаж сайжруулах боломжтой гэж харж байгаа

 Оюутолгой ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн асан П.Цагаанаас зарим мэдээллийг тодрууллаа.

 Оюутолгой ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн асан П.Цагаан:

-Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ 2009.10 сард байгуулагдсан. Бид дараа оных нь зургаан сард томилогдож байсан. Анхны ТУЗ-ийн хувьд хамгийн гол үүрэг төслийн үйлдвэрийг эхний ээлжийг хугацаанд нь ашиглалтад оруулах байсан. Гэрээ байгуулагдсанаас хойш долоо найман сар өнгөрсөн, биднийг очиход бүх гэрээ хэлцэл байгуулагдсан байсан. Бид үндэсний компанийг бүтээн байгуулалтад түлхүү оруулах бодлоготой ярьсаар байгаад хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулсан. 

Мөн зээлийн хүүгийн асуудал сорилт байсан. Зээлийн хүү асар өндөр байсанд гайхаж байсан. Учир нь АНУ-ын хэрэглээний индекс дээр суурилж хүү тооцохоор бараг 13 хувийн хүүтэй, энэ нь таалагдахгүй байсан. ТУЗ-ийн хурал дээр олон удаа ширүүн маргаан болж, хурлыг завсарлуулж, самбар дээр гарч байгаад яагаад АНУ-ын инфляц нэмэгдэхээр манай зээлийн хүү нэмэгддэг юм гэсэн. Иймээс тухайн үед маш өндөр байсан зээлийн хүүг 11,5 хувь болгон бууруулж, тухайн үеийн тооцоогоор 1,5 тэрбум долларын хэмнэлт гарч байсан.

Одоо лайбор дээр 6.5 хувийн хүүтэй байгааг багасгах боломжтой гэж харж байна. Зардал дээр бодитой дүн шинжилгээ хийгээд гэрээг засаж сайжруулах боломжтой гэж харж байгаа гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.