Л.Гүндалай: Сангийн сайд асан С.Баярцогт зууны луйврыг гардан хийсэн

Оюутолгойн сонсголын үеэр УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай "Сангийн сайд асан С.Баярцогт зууны луйврыг гардан хийсэн. Рио Тинтог хөөж гаргах хэрэгтэй. Бидний шулж байгаа. Үүн дээр нэг ч төрийн тэргүүн, нэг ч ерөнхий сайд арга хэмжээ авч ажиллаагүй шүү" гэв. 

УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай:

 - Оюутолгойн гэрээ нь Монголын ард түмний басамжилж, доромжилсон маш том хулгай луйвар. Цагийг нь хүлээж отож байгаад төрийн тэргүүн, гишүүдээр дамжуулж хийсэн. Энэ гэрээн дээр хэн ч ажиллаагүй. Зууны луйврыг гардан хийсэн гол нөхөр нь сангийн сайд байсан С.Баярцогт. Одоо энд суугаад ичихгүй Монголын төрд гавьяа байгуулсан гээд яриад сууж болохгүй. 25 сая ам.доллар хожсон. Энэ гэрээг цуцлаад, Рио Тинтог одоо хөөж гаргах хэрэгтэй. Өөрсдөө авч явах хэрэгтэй. Харилцан ашигтай гэрээ хийх гээд бидний хүндэтгэсэн бол өөр байх байсан.

Бидний шулж байгаа. Үүн дээр нэг ч төрийн тэргүүн, нэг ч ерөнхий сайд арга хэмжээ авч ажиллаагүй шүү. Н.Алтанхуяг бас худлаа яриад байна. Оюутолгойг дэмжинэ гээд бичиг явуулж байсан бичиг нь энэ байна. Хүмүүс худлаа ярьж, хоёр нүүр гаргахаа боль гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.