С.Баярцогт ОХУ Оюутолгойн хувьцааг авна гэж худал мэдээлэл хийжээ

С.Баярцогт ОХУ Оюутолгойн хувьцааг авна гэж худал мэдээлэл хийжээ

“Русал” компани нь ОХУ-ын хөнгөн цагааны компани юм. Тус компанийн бүтцэд хөнгөн цагаан хайлуулах, хөнгөн цагааны исэл үйлдвэрлэх, боксит олборлох, тугалган цаас үйлдвэрлэх, цахиурын үйлдвэрлэл, нунтаг металлурги, эрчим хүчний хэлтэс, корпорацийн их сургууль багтдаг ба  72,000 гаруй ажилтантай.  2000 онд Олег Дерипаскагийн эзэмшдэг “Сибал” болон Роман Абрамовичийн эзэмшдэг “Миллхаус Капитал” компаниудыг нэгтгэснээр байгуулагдаж, дэлхийн хамгийн том гурван хөнгөн цагаан үйлдвэрлэгчийн нэг болсон. 2007 онд “Русал”-д Сибирь-Уралын хөнгөн цагааны компани (SUAL) болон Швейцарийн “Гленкор” компанийн хөрөнгийг нэгтгэсэн. 2019 онд удирдлагын шийдвэрээр “Русал” нь Калининград мужид бүртгүүлсэн бөгөөд, төв оффис нь Москвад үйл ажиллагаагаа явуулж байна.

Австралийн Queensland Alumina Ltd компанийн 20 хувийг “Русал”, 80 хувийг “Рио Тинто” эзэмшиж байв. 2022 оны дөрөвдүгээр сард “Рио Тинто” нь “Русал”-ын эрхийг хязгаарлаж, Австралиас “Русал”-д нийлүүлдэг хөнгөн цагааны ислийг зогсоож, мөн ногдол ашиг зэрэг эдийн засгийн үр өгөөж хүртэхийг нь хязгаарласан нь шүүхийн маргааны эхлэл болжээ.  ОХУ ба Украин дайнтай холбоотойгоор барууны орнууд ОХУ-ын эсрэг өргөн хүрээний хориг тавьсан. Энэ үед Русалын хувьцаа эзэмшигч Олега Дерипаске, Виктора Векселберг нарт тавьсан хориг ч үйлдвэрийн баруун дахь үйл ажиллагаанд нөлөөлсөн юм. Ийнхүү дайны хоригийн улмаас хувьцааны давуу эрхээр “Рио тинто”-гийн хийсэн үйлдэлд 2024 оны 2 дугаар сард Австралийн Холбооны шүүхэд “Русал”-ын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосон шийдвэр гарчээ.

Дээрх маргааны үргэлжлэл болгож, “Русал” компани энэ оны 4 дүгээр сард  Калининград мужийн Арбитрын шүүхэд “Рио Тинто”-гийн эсрэг 105 тэрбум рублийн нэхэмжлэл гаргахдаа хариуцагчаар Rio Tinto Plc, Oyu Tolgoi Netherlands B.V., THR Oyu Tolgoi Ltd, Rio Tinto Aluminum Ltd, Rio Tinto Aluminum (Holdings) Ltd, Rio Tinto Ltd, болон RTA Holdco Australia 5 Pty Ltd нэрлэсэн юм. Калининград мужийн Арбитрын шүүхийн мэдээллийг шүүж үзэхэд уг нэхэмжлэлтэй холбоотой хэсгийг хаалттай мэдээлэл гэж онцолжээ.

Геополитикийн хурцадмал нөхцөл байдлаас шалтгаалан Рио Тинто шүүхийн үийдвэрийг хэрэгжүүлэх магадлал бага харин “Рио Тинто” 66 хувийг нь эзэмшдэг Монголын “Оюутолгой” компанид нөлөөлж болзошгүй юм Оросын хэвлэлүүд бичсэн. Энэ нь ямар нөлөөлөл байх вэ? Үүнд манай уул уурхайн судлаачид: ““Оюутолгой” компани нь ОХУ-ын төрийн өмчит компаниас түлш, шатахуунаа авдгаас гадна түүнийгээ УБТЗ буюу ОХУ-ын 50 хувийн эзэмшил бүхий төмөр замаар тээвэрлэдэг. Жилд 100 гаруй мянган тонн түлш хэрэглэдэг, түүнийгээ Оросоос авдаг Оюутолгой” компанийн хувьд энэ нь хүндхэн сорилт болж магадгүй.” юм гэсэн байна.

Эдүгээ УИХ-ын хянан шалгах Түр хорооны сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Эхний өдрийн сонсголын үеэр Сангийн сайдаар ажиллаж байхдаа 2009 оны 10 дугаар сарын 9-нд Хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэсэн С.Баярцогт: Калинанградын арбитрын шүүхэд “Рио Тинто”-г Оросын нэг компани өгчихсөн байгаа.  Нөхөн төлбөрт “Оюу толгой”-н хувьцааг авна гэчихсэн байгаа гэсэн агуулгатай мэдээлэл хийсэн нь илт худал болох нь тодорхой баримтаар нотлогдож байна. Түүнчлэн, С.Баярцогт улс төрийн агуулгатай ч байж болох хэлсэн үгнийхээ хариуцлагыг хүлээх ёстой юм.
 
Эх сурвалж:
  • https://rusal.ru/
  • https://nportal.novosti.rs/sr/vest/23906/vesti/planeta/rusal-rio-tinto-tuzva-kvinslend-autralija-rat-u-ukrajini

  • https://kaliningrad.arbitr.ru/

  • https://www.forbes.ru/biznes/534954-rusal-podal-isk-k-rio-tinto-na-104-mlrd-rublej-v-arbitraz-kaliningradskoj-oblasti

  • https://mininginsight.mn/index.php?newsid=1123&fbclid=IwY2xjawOlp45leHRuA2FlbQIxMQBicmlkETFqTmNUR1BHSG9id0laVm5zc3J0YwZhcHBfaWQQMjIyMDM5MTc4ODIwMDg5MgABHjsHOqdWGInrQ

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.