🔴Р.Сэддорж: Иргэдийн эрүүл мэнд, хүүхдийн үдийн цайны асуудалд төсөв тавих хэрэгтэй
Эдийн засгийн байнгын хорооны үйл ажиллагааны талаар УИХ-ын гишүүн Р.Сэддоржоос тодрууллаа.
УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж:
-Маргааш Төсвийн байнгын хороогоор энэ оны урьдчилсан гүйцэтгэлийг сонсоно. Ирэх долоо хоногт Эдийн засгийн байнгын хороогоор Сангийн яам болон Монголбанкнаас мэдээлэл авч, эдийн засгийн нөхцөл байдлын талаар сонсоно. Төсөв хүндэрч байгаа тул цалин, тэтгэвэр дээр гол анхаарал хандуулж байна.
Ирэх онд төсвийн тодотголоо яаралтай хийгээд, өөдрөг төсөөллийг бодитой болгоод, хэмнэж болох юмнуудаа хэмнэх хэрэгтэй. Тавилга, эд хогшил зэрэг зүйлсээ хэмнэж, иргэдийн эрүүл мэнд, хүүхдийн үдийн цайны асуудалд төсөв тавих хэрэгтэй. Тавилга, эд хогшлоо шинэчилж байснаас хүүхдээ хоолтой байлгах нь дээр биз дээ. Тэгж байж Монгол даяар тайван амгалан, аав ээж, өвөө эмээ, ах эгч нь ажил төрлөө хийгээд явна. Ийм зүйлсээ сайн эрэмбэлж чадахгүй байна.
Шударга байх хууль эрх зүйн зохицуулалтууд бас үгүйлэгдэж байна. Бүсчилсэн хөгжлийнхөө бодлогыг эрэмбэлж бодох хэрэгтэй. Нэг аймаг гэхээсээ илүү бүс нутгаар нь, арай томоор харж, 5-10 жилийн дараа Монгол Улсын ард түмэнд хамгийн их хэрэг болох, Монголын эдийн засагт хамгийн их нөлөө үзүүлэхүйц зүйлсээ сайн авч явах ёстой гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.