Төв талбайн сүлд модны гэрлийг маргааш 19:00 цагт асаана

Төв талбайн сүлд модны гэрлийг маргааш 19:00 цагт асаана

Шинэ жилийн баярыг угтан төв талбайн сүлд модыг засаж дуусжээ. 

Уг сүлд мод нь 22 метр өндөртэй, 12 диаметр өргөнтэй, 800 орчим шилмүүстэй юм. Сүлд модыг 2000 цэгэн гэрэл, биет тоглоомоор чимэглэжээ. Мөн уг модыг 2017 оноос хойш ашиглаж байна.

Төв талбайн сүлд модны гэрлийг маргааш буюу энэ сарын 10-ны 19:00 цагт асаана. Нийслэлчүүд та бүхнийг сүлд модны гэрэл асаах ёслолын үйл ажиллагаанд урьж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.