🔴Ц.Даваасүрэн: С.Баярцогт бол аюултай хулгайч
Оюутолгойн асуудлаарх нээлттэй сонсголын үйл явцын талаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн байр сууриа илэрхийлээ.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
-Сонсгол үр дүнтэй болоосой л гэж хүсэж байна. Яагаад гэвэл энэ баялаг бол дэлхийд хоёрхон байдаг алт, зэсийн том ордын нэг. Индонезчууд тэр баялгаа 90-ээд онд Америкийн компанид манайх шиг байдлаар луйвардуулчихсан байснаа хууль гаргаад, засаж авсан. Тэрэн шиг бид энэ гэрээг бас засаад авах боломж гарч байна. Одоо Оюутолгойн талбайн том бүлэг ордын хамгийн өндөр баялагтай хэсгийг ашиглах асуудал яригдаж эхэлж байна. Энийг зөв шийдээд, хөрөнгө оруулалтын гэрээгээ засаад явж чадах юм бол бид санхүүгийн хүндрэл, цалин, тэтгэврийн нэмэгдлээ бүрэн шийдэх боломжтой.
2010 оны ТЭЗҮ дээр үндэслээд ярих юм бол 400 гаруй тэрбум ам.долларын орд. Хэрвээ одоогийн байдлаараа явбал жилдээ 100-200 сая ам.долларын татварын орлого орж, нийтдээ аравхан тэрбум ам.доллар л олох байх. Энэ бол 400 тэрбумын 2.5-хан хувь шүү дээ. Гэтэл "Рио Тинто" 2021 онд 10.1 тэрбум ам.долларын орлого олсон. Тэгэхээр бид асар том алдагдал хүлээж байна.
Би "Рио Тинто"-г буруутгахаасаа илүү, энэ нөхцөлийг бий болгосон, эх орноо худалдсан улсуудыг буруутгаж байна. С.Баярцогт бол аюултай хулгайч. Тэр үед ямар том луйвар болсныг мэдээгүй залуу үе энэ сонсголоор үнэнийг мэдэх эрхтэй гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.