М.Селби аварга нэг тэрбум гаруй төгрөгийн шагнал хүртлээ
Мэргэжлийн снукер биллиардын "гурвалсан титэм" /Triple Crown/ хэмээн өргөмжлөгддөг нэр хүнд, чансаагаараа тэргүүлэх гурван том тэмцээний нэг болох "UK Championship 2025" тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Шигшээ тоглолтод Марк Селби аварга дэлхийн чансааг тэргүүлэгч Жадд Трампыг 10:8 харьцаагаар буулган авч түрүүллээ. Энэхүү ялалт нь Марк Селби аваргын хувьд:
- "UK Championship" тэмцээнд гурав дахь удаагаа түрүүлж байна /2012, 2016, 2025/
- "Гурвалсан титэм" /Triple Crown/ тэмцээнд 10 дахь түрүүгээ хүртэж байна.
- Дэлхийн чансааны 11 дүгээр байраас таван байр ахиж чансааны 6-д эрэмбэлэгдэх боллоо.
- Шагналын 250.000 фунт стерлинг буюу монгол мөнгөөр нэг тэрбум гаруй төгрөгийн шагнал хүртлээ.
"Гурвалсан титэм" /Triple Crown/ буюу снукер биллиардын ноён оргил болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, "UK Championship", Мастерс гэсэн нэр хүнд, шагналын сан, чансаа өндөр энэхүү гурван тэмцээнд бүгдэд нь түрүүлсэн ердөө 11 тоглогч бүртгэгдсэн байдаг.
"Гурвалсан титэм" /Triple Crown/-д хамгийн олон түрүүлсэн тоглогчдыг эрэмбэлэбэл:
- Ронни О Сулливан 23 удаа
- Стефен Хенри 18 удаа
- Стив Девис 15 удаа
- Марк Селби 10 удаа /2025 оны UK Championship тэмцээнд түрүүлснээр/
- Жон Хиггинс есөн удаа гэх мэт эрэмбэлэгддэг байна.
Снукер биллиард сонирхогчдыг дараагийн нэгэн сонирхолтой тэмцээн хүлээж байгаа нь Shout Out тэмцээн 12 сарын 10-наас 13-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.