М.Мандхай: Илүү их үйлдвэрлэвэл, үнэ тогтворжиж айл өрхийн зардал буурна

М.Мандхай: Илүү их үйлдвэрлэвэл, үнэ тогтворжиж айл өрхийн зардал буурна

УИХ-ын гишүүн М.Мандхай зах, худалдааны төвөөр ажиллаж, хүнсний үнэ, барааны төрөлтэй холбоотойгоор иргэд, худалдаа эрхлэгчдийн санал бодлыг сонсжээ

УИХ-ын гишүүн М.Мандхай: Хүнсний үнэ тогтворгүй, үргэлж иргэдийн амьжиргааны өртөгт дарамт болж байна. Тариаланч, малчид, жижиг дунд үйлдвэрлэгчдийн хүчин чадал бодитоор ашиглагдахгүй байгаа нь гол асуудал. Үйлдвэрлэл өсөхгүй бол үнэ хэзээ ч тогтворжихгүй. Сүүлийн 10 жилд бидний өдөр бүр хэрэглэдэг үндсэн хүнсний бүтээгдэхүүний үнэ бүгд 2–2.5 дахин өсжээ. Энэ бол зүгээр нэг тоо биш, өрх бүрийн өдөр тутмын амьжиргаанд шууд нөлөөлж буй дарамт юм.
 
Илүү их үйлдвэрлэвэл, үнэ тогтворжиж айл өрхийн зардал буурна.
Төр сүүлийн жилүүдэд дотоодын үйлдвэрлэгчдээ тодорхой хэмжээнд дэмжиж байгаа ч уур амьсгалын өөрчлөлт, улирлын хамаарал, ложистикийн сул зохион байгуулалт, агуулахын хомсдол, хөргөлтийн сүлжээний дутагдал зэрэг бүтцийн асуудлууд шийдэгдээгүй хэвээр байна. Мөн дотоодын ЖДҮ-д, малчид, ногоочдод төрөөс олгож байгаа хөнгөлөлт, урамшуулал гол эздэд хүрч байгаа эсэхийг эргэн харах хэрэгтэй болж байна. Иймээс Монголчууд бид нэг алхам урагшлах цаг нь болсон.
 
  • Жилийн турш тасралтгүй үйлдвэрлэл
  • Нэгдсэн ложистик, хадгалалтын систем
  • Тариаланч, малчид, үйлдвэрлэгчдийн зах зээлд хүрэх боломжийг нэмэгдүүлэх
  • Жижиг, дунд үйлдвэрлэгчдийг төрөөс олгож байгаа хөнгөлөлтэй зээл, урамшуулалд идэвхтэй хамруулах, шинэ техник технологийн дэвшлийг нэврүүлэх, нутагшуулах
Энэ бүхэн хэрэгжвэл хүнсний үнэ тогтвортой болж, хүнсний чанар сайжирч амьжиргааны өртөг бодитоор буурч эрүүл монгол иргэдтэй болоход нэг алхамаар урагшилна.
 
 УИХ-ын гишүүдийн өргөн барьсан Хүнсний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар:
  • Иргэд баталгаатай, чанартай, хяналттай хүнсээр хангагдах
  • Хүнсний үйлдвэрлэлийн бүх шат ил тод, хариуцлагатай болох.
  • Үнийн савлагааг бууруулах урт хугацааны тогтолцоо бүрдэх.
  • Хүнсний тогтвортой үйлдвэрлэл өсвөл үнэ тогтворжиж, Монгол өрх бүрийн амьдрал сайжирах бодлогын суурь хууль юм.

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Наран 47 минут өмнө
Амьдралд ойрхон зүйл яриачдээ хайран сайхан үйлдвэрүүдээ хувьчлал нэрээр устгачихаад 35 жилийн хугацаанд үйлдвэр ыарьсан билүү .ийм ч их хурлын гишүүн байхгэж