🔴Д.Зоригт: Оюутолгойн гэрээг хийснээрээ өрхийн эдийн засаг хоёр дахин нэмэгдсэн
Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол үргэлжилж байна.
Эрдэс баялаг, эрчим хүчний сайд асан Д.Зоригт:
-Тухайн үеийн долларын ханшаар харахад нэг өрхийн орлого 320 хэдэн ам.доллар байсан нь 2012 оны эцэс гэхэд 620 гаруй ам.доллар болсон. Өөрөөр хэлбэл, бараг нэг бүтэн нугалсан. Одоо хүмүүс Оюутолгойн төсөл эдийн засгийн үр ашиг огт өгөхгүй байгаа мэт ярьж байна. Энэ бол бүгд худлаа. 2008 оны дэлхийн эдийн засгийн хямралыг гадаад хөрөнгө оруулалтаар л давсан.
Одоо Oюутолгой, Рио Тинто хоорондоо өр зээлээ төлнө. Монголын Засгийн газар, ард түмэн, төрийн компаниуд өр төлөхгүй. Энэ асуудлыг сайн ойлгох хэрэгтэй. Сүүлийн хоногуудад монголчууд төлнө гэж буруу ярьж байна.
Түүнчлэн ТЭЗҮ-г батлахгүйгээр Oюутолгой үйл ажиллагаагаа эхэлсэн гэх яриа ч мөн буруу. ТЭЗҮ-г 2009 оны 10 дугаар сард журмынх нь дагуу баталж, гэрээ хүчин төгөлдөр болсон. Гэрээг тав, таван жилээр шинэчилж батлах нь хоёр талын тохиролцоо, хуульд хатуу заагаагүй гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.