🔴С.Мөнхсүх: Оюутолгойгүй явна гэсэн ойлголт байхгүй
Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол үргэлжилж байна.
"Оюутолгой" ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх:
-Компанийн зүгээс 30 мянган хуудас гэж яригдаж байгаа мэдээлэл дунд онцгой, ноцтой, улсын нууц гэсэн ойлголт байхгүй. Энэ бүх мэдээллийг өмнө нь “Эрдэнэс Оюутолгой” ХХК, хувьцаа эзэмшигчид, холбогдох төрийн байгууллагуудад бүгдэд нь хуваалцсан байсан. Компанийн дотоод дүрмийн дагуу олон нийтэд тараахгүй мэдээлэл учраас нууцын тэмдэглэлтэй байсан. Энэ бол "Албан журмаар зориулалтад нь ашигла" гэсэн утгатай зүйл.
Сая хурал дээр би хэлсэн. Түр хорооны үйл ажиллагаа, дүгнэлт гаргахад нэн чухал шаардлагатай, олон нийтэд дэлгэх ёстой мэдээлэл байвал тодорхой хэлэх хэрэгтэй. 30 мянган баримт бичиг гаргана гэх ойлголт байхгүй. Харин яг тодорхой мэдээлэл дээр хоорондоо ярилцаж байгаад тусад нь шийдвэр гаргаж болно.
Оюутолгойгүй "Онтрэ"-тэй хамтарна гэсэн ойлголт байхгүй. Аль аль талдаа хамгийн өгөөжтэй хувилбар нь Оюутолгой компанийн байгаа бүх дэд бүтэц, хөрөнгө оруулалтыг ашиглаад "Онтрэ" компани олборлолт явуулах ёстой гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.