🔴Евразийн худалдааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай төслийг дэмжив

AI хөрвүүлсэн

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, хоёр асуудлыг хэлэлцжээ. Нэгдүгээрт, Монгол Улс болон Евразийн Эдийн засгийн холбооны гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, бүлгээс дэмжсэн шийдвэр гаргасан байна. Хоёрдугаарт, томуу, томуу төст өвчний эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, анхан шатны эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдлын талаар мэдээлэл сонсжээ.

УИХ-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр:

-ЕАЭЗХ-ны улсууд буюу ОХУ болон Евразийн бүсэд оршдог бусад дөрвөн улс нэгдээд эдийн засгийн холбоо бүрдүүлж, гадаад худалдааны нэгдсэн бодлого хэрэгжүүлдэг. Сүүлийн таван жил Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа Евразийн орнуудтай гурван жилийн чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахаар тохиролцож, гарын үсэг зурлаа. Энэ хэлэлцээг УИХ-д соёрхон батлуулахаар өргөн барихад бэлэн болсон.

Худалдааны хэлэлцээр "Цагаан алт", "Хүнсний хувьсгал", "Шинэ хоршоо" хөтөлбөртэй нягт уялдаатай байна.
Худалдааны хэлэлцээрийн онцлох заалтууд:
  1. Гаальд мэдүүлгийг бүртгэснээс хойш 4 цагийн дотор барааг олгоно
  2. Гаалийн мэдээлэл, гарал үүслийн гэрчилгээг цахимаар солилцоно
  3. Өндөр эрсдэлтэй шалгалтыг төвлөрүүлж, бага эрсдэлтэй бараа гаалийн шалгалтыг багасгана
  4. Гаалийн итгэмжилсэн аж ахуйн нэгжийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

Энэхүү гэрээг хийснээр манай экспорт 24.1 хувиар өсөх тооцоо гарч байна. Ялангуяа мах, махан бүтээгдэхүүн, ноос ноолуур, нэхмэл сүлжмэл, арьс шир боловсруулах үйлдвэрийн бүтээгдэхүүний экспорт 42-150 хувь хүртэл нэмэгдэх төлөвтэй. Монголын бүтээгдэхүүн гаалийн татваргүй өргөн зах зээлд гарах нөхцөл бүрдэнэ.

Евроазийн талаас нийт 367 нэр төрлийн бараа Монгол Улсад тарифын хөнгөлөлттэй орж ирнэ. Үүний 222 төрөл нь аж үйлдвэрлэлийн, 94 төрлийн хүнсний бараа орж ирнэ. Ингэснээр дотоодын зах зээлийн сонголт нэмэгдэж, үйлдвэрлэлийн орц материал сайжирна гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.