🔴Ц.Мянганбаяр: Оюутолгойг монголчууд мэддэг ч үгүй байхад тухайн газрыг би аваад, гадаадын хөрөнгө оруулагчид зарж байсан

AI хөрвүүлсэн

Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол үргэлжилж байна.

“Монгол газар” ХХК-ийн захирал Ц.Мянганбаяр:

-Монголчууд өөрсдийнхөө баялгийг гаднын хөрөнгийн бирж дээр гаргалгүйгээр, Монголын, эсвэл Төв Азийн уул уурхайн бирж байгуулах зайлшгүй шаардлагатайг маш их үнэ цэнээр ойлголоо. Бидний хувьд эдийн засаг, улс төрийн хувьд хамгийн тохиромжтой нь "Эрдэнэт"-ийн жишиг байна. Энэ жишгээр гадаадын хөрөнгө оруулалтыг бий болгох ёстой. Дотооддоо уул уурхай, баялгийн бирж байгуулж байж нийгэм, татварын асуудлыг шийднэ. Олон нийтийн оролцоо, хяналт, олон нийтэд хувьцаа тараах асуудлыг дотооддоо Хөрөнгийн биржээр дамжиж шийднэ. Гадаадын хөрөнгийн бирж дээр өөрсдийнхөө баялгийг гаргаад, тэндээс хөрөнгө босгоно гэдэг худлаа болох нь өнөөдрийн сонсголын үр дүнгээр шууд харагдаж байна. 

Оюутолгойг монголчууд мэддэг ч үгүй байхад тухайн газрыг би аваад, гадаадын хөрөнгө оруулагчид зарж байсан. Уул уурхайн биржийн тухай хуулиа баталж байж иргэд уул уурхайн ашгийг хүртэнэ. Тэгэхээр бид зах зээлд ороод л, алдаа хийгээд л, суралцаад л явж байгаа үр дүн гэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.