Б.Энх-Оргилын ялалт "хямдхан олдоогүй"

OneChampionship холбооны "One Fight Night 34"  оргил тулаанд монгол тулаанч Б.Энх-Оргил тулалдан ялалт байгуулж аваргын бүс авлаа. 

e6c8ebe0685547d49bf7eff76e2ba8e5

Аваргын бүсний төлөөх тулаанд Бразилын залуу аварга Андраджетэй тун хүндхэн тулаан хийж боолтоор өрсөлдөгчөө дутуу гаргалаа. Тулааны эхний хоёр үед босоо тулаанаар бие биедээ хохирол учруулж байлаа. Б.Энх-Оргил аль болох хэвтээд тулалдахыг зорьж байсан ч Андрадже маш сайн хамгаалж байсан ч хүч шавхсан тулааны эцэст арга буюу боолт алдан ялагдлаа. Ийнхүү МУГТ Ж.Нарантунгалаг багшийнхаа 11 жилийн өмнө хүртэж байсан дэлхийн аварга хэмээх цолыг Б.Энх-Оргил шавь нь хүртэж мөн тулааныг зохион байгуулагч OneChampionship холбооноос 50 мянган ам.долларын нэмэлт бонус шагнал хүртлээ. 

Тулааны дараа Андрадже: "Ингэж цохилт даадаг, дэндүү гэмээр тэсвэртэй, цохилт авчхаад босоод ирдэг хүнтэй амьдралдаа учирч байсангүй. Дараагийн удаа илүү бэлтгэлтэй ирж аваргын бүсээ буцааж авах болно… “ хэмээн өөрийн инстаграмдаа мэдэгдсэн байна. 

Уурхайчны ажлаа хийнгээ бэлтгэлээ тасалдуулаагүй Б.Энх-Оргилын зорилго нь биелж монгол түмнээ огшоолоо. Дайчид мориндоо!

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.