Оюутолгойн цахилгаан эрчим хүчийг 2012 оноос хойш ӨвөрМонголын "Гуехэ" Цахилгаан эрчим хүчний компани хариуцан ажиллаж байна
Монгол улсын сэтгүүлдчийн төлөөллийг ӨМӨЗО-ны Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас урьж, хил залгаа нутаг орны хөгжил дэвшилтэй танилцуулж байна. Тус улсад ажиллаж буй манай сэтгүүлч П.Оюу-Эрдэнэ мэдээллийг дамжуулан хүргэж байгаа билээ.
Энэ удаад сэтгүүлчдийн баг Өвөр Монголын Цахилгаан эрчим хүчний группт ажиллалаа. Тус групп нь төрийн өмчит дангаар бүртгэлтэй томоохон хэмжээний цахилгаан дамжуулах, түгээх сулжээний компани аж. Групп нь нийт 41 харьяа байгууллагатай, 36 мянган ажилтантай, 720 мянган хавтгай дөрвөлжин км талбайд цахилгаан түгээж, 10 саяас дээш хэрэглэгчдэд үйлчилдэг.
ӨМӨЗО-ны баруун болон тевийн бусийн найман аймаг, хотыг эрчим хүчээр хангахын зэрэгцээ Хятадын Умард бүс, Монгол Улс, бүс хоорондын, хил дамнасан нутаг оронд цахилгаанаа нийлүүлдэг гэнэ.
Групп нь зөвхөн нүүрс-дулааны цахилгаан станц биш, сүүлийн жилүүдэд сэргээгдэх эрчим хүч (нар + салхин цахилгаан станц) дээр түлхүү ажиллаж байна. 2025 онд 1.6 GW хүчин чадалтай нарны цахилгаан станцыг ашиглалтад оруулсан нь тэдний томоохон төсөл юм.
Баруун ӨМӨЗО-ын цахилгаан сүлжээ сүүлийн үед сэргээгдэх эрчим хүчээр үйлдвэрлэсэн цахилгаан ихээр үйлдвэрлэж, 2025-ийн эхний хагас жилд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл 2024 оныхоос 41 % нэмэгдсэн нь Хятадын бүс нутгийн түвшинд тэргүүлэх үзүүлэлт юм.
Өвөр Монголын Цахилгаан эрчим хүчний групп нь сэргээгдэх эрчим хүч + хадгалах + уламжлалт дулааны хүчний уялдааг сайжруулж, “ногоон — тогтвортой — хосолсон” эрчим хүчний систем рүү шилжих зорилт дэвшүүлж байгаа ажээ
2024 онд тус группийн бизнесийн орлого 1218 тэрбум юань бөгөөд цэвэр ашиг нь 45 тэрбум юань болж, улсын хэмжээнд ашгаараа тэргүүлжээ.
Сэтгүүлчдийн баг мөн Өвөр Монголын Цахилгаан эрчим хүчний группийн охин компани болох Өвөр Монголын Гуехэ Цахилгаан эрчим хүчний компанид ажиллалаа. Улсынхаа баруун бүсийг цахилгаан эрчим хүчээр хангадаг бөгөөд манай улсын Оюутолгойн зэс, алтны уурхай, өмнөд хилийн боомтууд, үйлдвэр, уурхайдад цахилгаан эрчим хүчээ нийлүүлдэг ажээ.
2012 оноос хойш Монгол Улсад цахилгаан эрчим хүч нийлүүлж байгаа бөгөөд ӨМӨО3О-ны газарзүйн давуу тал, эрчим хүчний нөөц, хилийн боомтын сүлжээг ашиглан "Бүс ба Зам" санаачилга, Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорын үйл явцад идэвхтэй нэгдэж ирсэн гэнэ.
Тус групп нь эрчим хүчний хамтын ажиллагааг холбоос болгон, нээлттэй хамтын ажиллагаа, харилцан ашигтай байх зарчмыг баримталж, хил дамнасан аюулгүй, тогтвортой цахилгаан эрчим хүч, өндөр чанартай хил дамнасан цахилгаан хангамжийн үйлчилгээгээр дамжуулан Монгол Улстай ажил хэрэгч хамтын ажиллагаагаа тасралтгүй гүнзгийрүүлсээр байгаа юм.
Зургийн цомог
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.