Өвөрмонголын олон улсын монгол эмнэлэг нь 1500 ортой
"Е замаар - хамтран ажиллаж, хөгжилд цугтаа урагшилъя" Монгол, Хятадын цахим хэвлэл мэдээллийн сэтгүүлчдийн Гуандүн, Өвөр Монгол дахь хамтарсан сурвалжилгын арга хэмжээ үргэлжилсээр байна.
Монголын сэтгүүлчдийн баг хамт олныг Өвөрмонголын олон улсын монгол эмнэлгийн үйл ажиллагаатай танилцуулжээ.
Өвөрмонголын олон улсын монгол эмнэлэг нь монгол уламжлалт эмчилгээг орчин үеийн дэвшилтэт эмчилгээтэй нэгтгэж, судалгаа, сургалт, урьдчилан сэргийлэх, асрах, түргэн тусламж, эм найруулах зэргийг өөртөө багтаасан, 91 салбар нэгжтэй, 2000 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байгаа аж.
Уг эмнэлэг нь уйгаржин бичгээр өвчний түүхийг тэмдэглэх цахим системийг анх нэвтрүүлжээ.

Тус эмнэлэг 176.800 м.кв талбайтай, 1500 гаруй ортой. Ашиглалтад орсноос хойш 210 мянга гаруй өвчтөнд үйлчилж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчтөний тоо 11 мянгад хүрчээ. Эмнэлэг нь монгол эмийн туршилтын тасаг байгуулж, монгол эмэнд хэрэглэгдэх ургамал судлалын тасаг, хорт хавдар судлал болон эс биологийн судлалын тасаг, биологи химийн судлалын тасаг зэргийг нээжээ.
Өвөрмонголын олон улсын монгол эмнэлэг нь биеийн ясны нягтралыг илрүүлж, хөхний булчирхайн маммограф дижитал аппарат, DR, автомат биохимийн дүн шинжилгээ, цус диализ систем зэрэг дэлхийн хэмжээний тоног төхөөрөмжтэй аж.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.