🔴П.Ганзориг: Оюутолгойн сонсголд гэрчээр дуудагдсан албан тушаалтнууд ирэхгүй тохиолдолд зөрчлийн хуулиар хариуцлага оногдуулна
Асуултуудаа асуугаад явчих юм уу? Ярилцлагынхаа нэг асуулт, мэдээлэл авъя гээд байсан болохоор бичихгүй. Асуух бай. Би энийг дэмжих үү? Тэр асуулт асууж, ОТ-н Хянан шалгах түр хорооноос ОТ-н нээлттэй сонсголын тов гарч, ирэх долоо хоногийн нэг дэх, гурав дахь, тав дахь өдрүүдэд явагдах гэж байгаатай холбоотой бас эргэлзээтэй ч юм уу, ойлгомжгүй мэдээллүүд нэлээд байх шиг байна. Хэвлэл мэдээллээс тодорхой асуудлууд дээр мэдээлэл авъя гэсний дагуу та бүхэнд сонирхсон асуултаар нь мэдээлэл өгөх гэж байгаа юм.
ОТ-н Хянан шалгах түр хороо энэ оны долоодугаар сарын 2-нд байгуулагдаад, УИХ-ын хянан шалгах тухай хуульд заасны дагуу зургаан сарын дотор ажиллаад, нээлттэй сонсголынхоо товыг зарлаад, олон нийтэд бодитой мэдээллийг нь хүргэх ёстой. Түүнийхээ дагуу хуулийнхаа дагуу товоо зарлачихсан. Ирэх долоо хоногт энэ товоор нийтдээ 20 орчим хянан шалгах шинжээч нар сүүлийн гурван сарын хугацаанд ажилласан. Тэгээд тодорхой асуудлуудаараа сүүлийн 16 жилийн хугацаанд ОТ-н төсөлтэй холбоотой гарч байсан, явагдаж байсан бүх процессуудын талаар мэдээллүүдийг өгөх юм.
Тухайлбал, ОТ-н гэрээтэй холбоотой УИХ-аас олон тогтоол гарч байсан. 40, 57, 92, 103 дугаар тогтоол гээд. Тэр тогтоол болгон дээр анхнаасаа энэ ОТ-н төсөлтэй холбоотой тохирч байсан гэрээний нөхцөлүүд, яригдаж байсан Монголын талын хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх асуудлууд гээд энэ асуудлуудыг тогтоолууддаа тусгаж байсан ч эд нар бодит байдал дээр хэрэгжээгүй. Тухайлбал, 2018 оны гуравдугаар сард УИХ-ын гишүүн Тэрбишдагва гишүүний ахалж байсан ажлын хэсэг маш сайн ажиллаж, ОТ-н гэрээтэй холбоотой Монголын төлөөлөлийг хангахтай холбоотой долоон асуудлыг УИХ-ын тогтоолоор Их Хуралд оруулж батлуулсан ч эндээс 100% хэрэгжсэн заалт ганц ч байхгүй, дөрвөн заалт нь огт хэрэгжээгүй ч гэдэг юм уу. Одоо ийм асуудлууд байгаа болохоор энэ асуудлуудаар тодорхой бодитой мэдээллүүд олон нийт авах нь зөв гэж үзэж байгаа юм.
Тийм, тэгээд хэвлэлийнхнээс асуултууд байвал би хариулаад явъя. Хэлэлцээр хийгдэж байгаа Засгийн газрын зөвлөл, хэлэлцээр хийгдэж байгаа иргэд нээлттэй сонсгол явуулбал манай талын эрх ашигт нөлөөлж болзошгүй гэж хэлээд байгаа шүү дээ? Энэ байр суурьтай байгаа. Цаг хугацааны хувьд хянан шалгах түр хороо энэ оны долоодугаар сарын 2-нд УИХ-ын тогтоолоор байгуулагдсан. Дээр нь энэ өөрөө УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд заасан хугацаандаа ажиллаж, олон нийтэд мэдээллээ нээлттэй сонсгон явуулах үүрэгтэй. Яг тэр хугацааны давхцал бол үүсэж байгаа.
Энэ асуудал дээр тухайлбал, УИХ-аас гарсан ажлын хэсэг, түр хороо ажиллаад, Засгийн газраас ажиллаж байгаа ажлын хэсгийн хүрээнд яригдаж байгаа асуудлуудад огт оролцоогүй, оролцох ч үүрэггүй, боломжгүй. Тэнд бол нөлөөлөхгүй гэж үзэж байгаа. Харин ч эсрэгээрээ, Хянан шалгах хороо, Түр хороо байгуулагдсанаар Засгийн газраас ажлын хэсэг гарч, нэгдүгээрт, энэ зээлийн хүүг бууруулах асуудлаар, хоёрдугаарт, антракийн хоёр лицензийн асуудлаар хоёр сайд нь ахалж, идэвхтэй ажиллаж, тодорхой хэмжээнд эхний байдлаар протоколд үр дүнд хүрсэн зүйлүүд гарсан байгаа. Энэ бол Хянан шалгах хорооны идэвхтэй ажиллаж, тодорхой асуудлуудыг шахаж байсны үр дүн гэж харж байгаа юм.
Энэ бол нийт Монгол Улсын эрх ашгийн асуудал яригдаж байгаа юм. Тийм учраас энэ асуудал дээр УИХ, Засгийн газар бол нэгдсэн байр суурьтай, нэг тийшээ харсан байдлаар ажиллах ёстой гэдэг хандлага илэрхийлж байгаа хүмүүс ч байна. Тэгэхээр яг энэ Хянан шалгах түр хороо болоод хэлэлцээр хийх гэж байгаа Засгийн газраас гарсан энэ ажлын хэсэг хоёр яг ийм нэг чиг харж чадаж байгаа гэж та бодож байна уу, үзэж байна уу?
Ер нь энэ ОТ-н гэрээ байгуулагдаад 16 жилийн хугацаанд явагдахдаа УИХ, Засгийн газар, Эрдэнэс Монгол, ОТ компани гээд засгаас гарсан олон ажлын хэсгүүд дээр болбол энэ ОТ-н сонсголд оролцох 300 орчим хүн байгаа шүү дээ. Холбоотой гэрчүүд гээд энэ бүгдээрээ л энэ Монгол Улсынхаа эрх ашгийг хангах чиглэлд, энэ ОТ-н гэрээний хэрэгжилтийг хангуулах чиглэлд ажилласан гэж бодож байна. Энэ удаагийн Хянан шалгах түр хороо чинь яг ялгаа байхгүй. Энэ Засгийн газраас гарч байгаа ажлын хэсэг, Монгол Улсаас ер нь бол гараад ажиллаж байгаа бүх энэ төлөөллүүд, ороод ажиллаж байгаа ажлын хэсэг, гишүүд бид нар бол бүгдээрээ нэгдсэн байр суурьтай байгаа, нэгдсэн ойлголт байгаа.
Тэгээд энэ дээр нэг зүйлийг тодотгож хэлэхэд ер нь Монгол Улс энэ гадаадын хөрөнгө оруулалт, томоохон төслүүд орж байгаа гадаадын хөрөнгө оруулалт дээрээ болбол ямар нэгэн байдлаар эрх ашгийг нь хохироох байдаг юм уу, хөндөх байдаг юм уу, гэрээнд заагаагүй, хуульд заагаагүй зүйлийг огтоос ярихгүй ээ. Хянан шалгах түр хорооны ч гэсэн барьж байгаа бодлого тийм. Өөрөөр хэлбэл, анхнаасаа энэ гэрээ байгуулагдаад явахдаа тухайлбал, Монголын тал энэ баялгийнхаа өгөөжийн 50-аас дээш хувь хүртэнэ гэсэн хүлээлттэй байсан. Гэтэл өнөөдөр бид нар баялгаа ашиглуулаад, өндөр хүүтэй зээлийн өрөнд ороод явж байгаа юм. Тэгэхээр энэ асуудлыг ер нь цаашаа хэрхэн шийдэх юм бэ? Өмнө нь УИХ-ын тогтоолоор хэд хэдэн удаа энэ хөндөгдөж байсан байдаг. Шийдээгүй, тэгээд шийдээгүй байгаа, болохгүй байгаа шалтгаан нь юу юм гэдгийг олон нийт харах хэрэгтэй. Зарим тохиолдолд гарсан ажлын хэсгүүд хуралддаггүй байдаг юм уу, эсвэл үр дүнд хүрээгүй байгаад байгаа бодит шалтгаануудыг бас харах хэрэгтэй. Эс үйлдэхүйгээрээ ч гэсэн энд идэвхтэй ажиллаагүй хүмүүс ч гэсэн байж байгаа. Тэгэхээр энэ зүйлүүдийг бодитой олон нийт мэдээллийг нь авч, эргэж дүгнэлтээ хийгээсэй л гэж хүсэж байгаа юм.
Ер нь бол ОТ-н төсөл дээр бодитой маш сайн үр дүн гүйцэтгэж ажилласан Их Хурлын, Засгийн газрын энэ ажлын хэсгийн төлөөллүүд ч гэсэн байж байгаа. Энэ хүмүүсийн ч гэсэн бодит мэдээллийг нийгэмд олон жил гуйвуулаад, Монгол Улсын эрх ашгийг хохироочихсон юм шиг, ОТ-н гэрээн дээр Монголын талын эрх ашгаа хангаж чадаагүй юм шиг байдал гар, гуйвуулж бичдэг зүйлүүдийг ч гэсэн бас засаж залруулах боломж гэж харж байгаа юм. Тэгэхээр энэ бол ерөөсөө аль аль талын эрх ашгийг тэгш хангаад, бодитой тэгш мэдээлэл өгөөд явах ийм зарчмаар явагдаж байгаа сонсгол. Төслийн нэг сонирхох байдлаар удирдах. Хянан шалгах хороо бол Их Хурлын гишүүд ороод, дээр нь нэмээд мэргэжлийн хянан шалгах шинжээч ч ажиллаж байгаа. 18 хянан шалгах шинжээчид энэ сүүлийн гурав, дөрвөн сарын хугацаанд ажиллахдаа 65 мянган хуудас материалыг судалж, эндээс бас бодитой мэдээллүүдийг нь авах, мэдээлэл өгөх ёстой гээд 300 орчим хүний нэрс гаргасан. Энд бол энэ Хянан шалгах хороонд ажиллаж байгаа Их Хурлын гишүүд, миний бие байдаг юм уу, ямар ч нөлөөлөх боломжгүй, аль нэг гэрчээр юм хасах гэх эрх байхгүй. Тэр хуулийнхаа дагуу бол хянан шалгагч шинжээчид хараат бус, бие даасан байдлаар ажиллах ёстой. Тэрнийхээ дагуу нэрсээ гаргаад ингээд зарлаад явж байгаа юм. Тэр нэрсээ зарлагдсан хүмүүс бол одоо юу байдаг юм, энэ ОТ-н гэрээтэй холбоотой үр дүнтэй ажиллаагүй гэдэг юм уу, эсвэл яг буруутай, буруугүй гэдгийг шүүх гэж байгаа зүйл бол тогтоол биш ээ. Бодитой энэ гэрээнийхээ талын эрх үүргийг хэрэгжүүлэх гээд ороод ажиллаад явж байсан зүйлүүдээ бодитоор олон нийтэд мэдээллийг нь өгөөд л, ингээд өнгөрсөн хугацаанд явж байсан буруу ташаа мэдээллүүдийг засаад, залруулаад явах боломжтой л гэж харж байгаа юм.
Тухайн үед тус бол одоо сайдуулах тухай зарим нь оролцлоо гэж үзэж байна, оролцох хэрэгтэй. Гэтэл Ерөнхий сайд Баярмаа бол оролцохгүй гээд бид асуудлыг хэлээд байна. Төрийн өндөр албан тушаалтнууд өөрсдөө оролцох, хэлэх эрхтэй юм бол заавал оролцох үүрэгтэй юу? Яах вэ, энэ хуулиараа бол ирээд оролцох ёстой. Тэгэхдээ оролцохгүй байлаа гээд бас тодорхой хэмжээний Зөрчлийн тухай хуультай холбоотой ч билүү зохицуулалтууд байгаа юм байна лээ. Тийм. Яах вэ, оролцоод бүгдээрээ идэвхтэй, яг бодитой мэдээллүүдээ өгөөд явбал уг нь үр дүнтэй юм байгаа юм. Нэгэнт хуулийн дагуу УИХ-аас энэ чинь байгуулчихсан ажлын хэсэг шүү дээ. Тэрнээс нэг хэсэг Их Хурлын гишүүд нийлээд гаргаад яриад явж байгаа зүйл огтоос биш. Энэ 126 парламенттай, 126 гишүүнтэй Их Хурлаас энэ Хянан шалгах хороог байгуулаад ажиллах нь зөв юм байна аа гээд олонхоороо дэмжээд, тогтоолоо батлаад ингээд ажиллаж байгаа учраас бид нар Хянан шалгах хорооны гишүүдийн хувьд ч гэсэн энэ үүргийнхээ дагуу, хуулийнх нь хугацаанд нь энэ асуудлаа олон нийтэд нээлттэй мэдээлээд ингээд явах үүрэгтэй.
Хянан шалгах түр хорооны дарга Батнайрамдал гишүүний хэлснээр бол маш их хэмжээний баримт бид нар цуглуулсан. Гэхдээ нөгөө нэг бас олон нийтэд үзүүлж болохгүй байгаа тухай бас ярьж байсан юм. Энэ чухам яагаад олон нийтэд нээлттэй үзүүлж болдоггүй юм? Энэ улсын нууцад ч гэдэг юм уу хамаарч байгаа зүйлс бас дунд нь байгаа юм. Мэдээж энэ дотор бол янз бүрийн хоёр түвшинд ч байна уу, нууцын тамга тэмдэг дарчихсан зүйлүүд байж байгаа. Нэг нь яах вэ, энэ зах хоорондоо байгуулсан гэрээнүүд нь тодорхой хэсгүүд нууцад авсан. Анхнаасаа бол Хувь нийлүүлэгчдийн гэрээ, хөрөнгө оруулагчдын гэрээ гээд хоёр гэрээ хийгдсэн. Тэгээд хөрөнгө оруулагч, хөрөнгө оруулалтын гэрээн дээр л бид нар анхаарлаа хандуулаад яваад байсан боловч хувь нийлүүлэгчдийн гэрээ бол тусдаа маш нарийн зохицуулалтууд оруулж өгсөн. Энэ 34%-тай холбоотой зээл, зээлийн хүү, энэ зохицуулалт. Гэтэл энэ маань бас анхнаасаа нууцад авагдаад явчихсан байсан. Тэгээд олон нийт мэдээлэл аваагүй явчихсан.
Тэгээд энэ хугацаанд бол 65 орчим мянган хуудас материал цуглууллаа гэхэд тэрний талаас илүү нууцад барьж байгаа юм. Зарим нь одоо тэр ОТ компани өөрөө байгууллагынхаа нууцад авчихсан. Тийм болохоор бас энэ нээлттэй сонсголын үеэр бол шинжээчид тэр хуулийнх нь дагуу, нууцад давчихсан мэдээллийг өгөхгүй бол ил тод нээлттэй мэдээлэх боломж байхгүй. Гэхдээ ил байгаа мэдээллийнх нь үндсэн дээр энэ мэдээллүүдээ бол шинж, дүгнэлтүүдээ танилцуулаад явна. Хянан шалгах хорооны гишүүд ч гэсэн ил байгаа мэдээлэл дээр үндэслээд, шинжээчдийн хийсэн дүгнэлт дээр үндэслээд асуултаа асуугаад бас олон нийтэд мэдэх эрхээр нь хангаад явна л гэсэн үг.
Зайлшгүй оролцох шаардлагатай гэрч гэж одоо жишээлбэл Санчирбаяр гуайн орлогыг танилцаж л ирүүлсэн байх л даа. Гэхдээ тэр хүнээс эхлээд ирэхгүй гээд тэгж байна шүү дээ. Тэгээд яг энэ чухал чухал гэрчүүд нь оролцохгүй байх нь бас үр дүнтэй болж чадахгүй юм биш үү? Зарим хүмүүс одоо ирэхгүй байна гээд үргэлжлэх аргагүй л байх л даа. Тэгээд Ерөнхий сайд байсан Сайханбилэг ийм хариуцлага байхгүй байгаа. Салаанд оролцох тэр үр дүн гарахгүй. Зайлшгүй оролцох хүмүүс гээд Хянан шалгах түр хорооноос хүмүүсийг бас ангилаад байж болохгүй. Хоёрдугаарт, оролцохгүй байлаа гээд энийг хойшлуулах боломж байхгүй юу хуулийн? Тийм учраас одоо Их Хурлаас гарчихсан ажлын хэсэг, түр хяналт шалгуур байгаа учир хуулийнхаа хугацаанд бид нар мэдээллээ өгөөд л явна. Ер нь тэгээд одоо хойшлууллаа гээд ч тэр хүмүүс ирнэ гэсэн дахиад баталгаа байхгүй. Тийм учраас энэ бол хуулийнхаа хугацаанд нээлттэй сонсголоо иргэддээ хүргээд, бодитой мэдээлэл, тэгш мэдэх эрхээр нь хангаад явах ёстой л гэсэн байр суурьтай байгаа.
Даргалагч талаас бид нар сонсож, нэг дэх өдөр сонсгол эхэлнэ. Тэр үед нөгөө оролцож байгаа оролцогчдын тоо, мэдээллийг энэ нь ажлын хэсгээс хүргээд явах байх. Ер нь бол ирнэ гэсэн мэдээлэлтэй байгаа. Яг юу гэдэг юм, одоо зээлийнх нь хэчнээн хувиар ч гэдэг юм уу бууруулах бололцоо байж болох уу? Энэ тал дээр хүлээж авах төсөөлөл ч юм уу, бас зорилт нь байгаа, боломжтой байна.
За яах вэ, энэ дээр бол мэдээж Засгийн газраас гарчихсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Тэнд бол маш нарийн тооцоолол дээр, өнгөрсөн хугацааны бас гэрээнийхээ дагуу эрх үүрэг гээд энэ юман дээр бол ярьж байгаа байх. Энийг бол шууд бас төсөөллөөр хэлж болохгүй. Зүгээр жишээ хэлэхэд, манай Монгол Улс гаднаас бонд босгодог, Засгийн газар хэдэн хувиар босгохыг бүгд мэдэж байгаа. Зургаа орчим хувиар ч байдаг юм уу одоо босгож байгаа. Гэтэл ОТ-н 34 хувьд ноогдох хөрөнгө оруулалтын зээлийн хүү өөрөө 11% доллар, бараг хоёр дахин өндөр гэсэн үг.
ОТ Рио Тинто ОТ-н төслийн хүрээнд антракийн хоёр лиценз дээр бас тодорхой асуудлууд дээр зээл олголт, санхүүжилтүүд явсан. Тэрний хүү ОТ-н зээлийн хүүгээс дахиад 50% бага болоод байна шүү дээ. Тэгэхээр олон улсын жишигт нь нийцүүлээд энэ томоохон төслүүдэд хийдэг хөрөнгө оруулалтын зээлийн хувь хэмжээнд аваачъя л гэж байгаа юм. Хамгийн багадаа энэ бол зээл гурваас дөрвөн хувиар, хамгийн багадаа биш, буурах бүрэн боломжтой. Тэгэхгүй бол өнөөдөр Монгол Улсын авсан үндсэн зээл болох зургаан тэрбум доллар хүүтэйгээ нийлээд 12 тэрбум доллар болчихсон. Бид нар зээлийн үндсэн зээл, хүүгээ төлж байж ноогдол ашгаа 2037 он гэж харж байгаа юм. Тэгэхээр энэ бол анх бол та бүхэн мэдэж байгаа байх, гэрээ байгуулж байхдаа тухайн үед Баярцогт сайд 2019 оноос ноогдол ашиг авч эхэлнэ гэж байснаас дахиад 20 жилээр хойшилж байгаа хэлбэр болчихсон байгаа юм. Иймэрхүү бодитой мэдээллүүдийг яг энэ сонсголын үеэр нарийн тооцоо судалгаа, тоо баримт дээр үндэслэж бодитой мэдээллүүдийг нь хүргэнэ ээ.
За баярлалаа. Энэ сонсгол 2017 оны удирдлагыг сольчихлоо шүү дээ, шинэ томилгоог. Энийг бас юу гэж харж байгаа юм бэ? Одоо хариуцлага хүлээх болов уу? Хариуцлага хүлээх тушаал. За, энэ бол энэ сонсголын үйл ажиллагаанд нэг их нөлөөлөхгүй ээ л гэж харж байгаа. Ер нь бол өнгөрсөн 16 жилийн хугацаанд ОТ-н удирдлага зөндөө солигдож ирсэн шүү дээ. ТУЗ, ТУЗ дээр нь ч гэсэн өөрчлөлтүүд орж эхэлсэн. Тэгэхээр бол ямар ч байгууллага, төр засаг залгамж халаа гэж байдаг. Өнгөрсөн хугацаанд явж байсан бүх бичиг, байгуулж байсан гэрээ, хэлэлцээр бүгд нөгөө баримт дээр үндэслээд байж байгаа учраас тэр байгууллагаа төлөөлөөд ирж байгаа хүмүүс нь үүндээ хариултаа бэлдээд, хариулаад явах үүрэгтэй.
ОТ компани дээр бас зарим баримтыг компанийн нууцад авчихсан байгаа гэж та хэлж байна. Тэгэхээр одоо яг энэ сонсголоос өмнө тэр компанийн нууцад авчихсан байгаа тэр юуг болиулах ч гэдэг юм уу ийм хууль эрх зүйн боломж байгаа юу? Байгаа юм. Яах вэ, ОТ яах вэ, албан байгууллагын нууцад авчихсан юмнууд байж байгаа. Бид нар бол яах вэ, Засгийн газар, төрийн засгийн байгууллагууд, ОТ-н хооронд хийсэн гэрээ болоод явж байсан бас зарим баримтуудтай холбоотой асуудлыг энэ ОТ-н нээлттэй сонсголыг үр дүнтэй болгох үүднээс бас нууцаас гаргаж өгөөч гэдэг асуудлыг Засгийн газарт хүргүүлсэн шүү дээ бичгээр. Энийг нууцаас гаргах эрх нь бол Засгийн газарт байж байгаа. Тэгэхдээ одоогоор бол хариу ирээгүй. Тэгэхээр одоо байгаа мэдээлэл дээрээ бид нар үндэслээд, ил тод байгаа мэдээлэл дээрээ үндэслээд энэ сонсголыг явуулна.
ОТ-г юу? Рио Тинтогийн зүгээс зээлийн хүүг хэдэн хувиар бууруулна гэсэн тийм юм санал тавьсан уу? Одоо манай Засгийн газрын тавьж байгаагаас хүргүүлээд ямар нэгэн. За, энэ бол бас цэвэр Засгийн газрын ажил. Засгийн газраас Жавхлан сайдаар ахлуулсан ажлын хэсэг хэлэлцээрт ороод явж байгаа. Тэгээд өнгөрсөн 11 сард эхний бас яриа хэлэлцээрүүд амжилттай болоод протокол орж, зээлийн хүүгээ тодорхой хэмжээнд бууруулах боломжтой гээд баталгаажуулаад авчихсан. Тэгэхээр энэ бол үр дүн. Энэнд бол бас түрүүн би хэлсэн, Хянан шалгах түр хорооны бас дэмжлэг, нөлөө байсан гэж харж байгаа юм. За, ойлголоо. ОТ компани ер нь ирээгүй шүү дээ, тийм ээ? За, ирнэ гээд мэдэгдчихсэн байж байгаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.