Аваргуудын дуэл тун өрсөлдөөнтэй явагдлаа

Мэргэжлийн снукер биллиардын "UK Championship" тэмцээний шөвгийн найман тамирчин тунан үлдлээ. 

68e991c64fe7454e959275aa48a25702

Шөвгийн наймын төлөөх сүүлийн дөрвөн тоглолтоос онцолбол зохих тоглолт бол мэдээж Жон Хиггинс болон Шаун Мөрфи нарын дэлхийн аваргуудын дуэл байлаа. Хоёр аваргын хувьд карьерынхаа турш 28 удаа учраа таарахад эн тэнцүүхэн өрсөлдөөнийг үзүүлсэн байдаг ба хэн хэн нь "UK Championship" тэмцээнд түрүүлэхээр зорьсон нь тодорхой юм. Жон Хиггинс аварга "UK Championship" тэмцээнд гурван удаа түрүүлсэн байдаг бол Шаун Мөрфи гурван удаа финалд шалгарсан ч 2008 онд л нэг удаа түрүүлж байсан түүхтэй. 

Тоглолт 6:5 харьцаагаар Шаун Мөрфигийн ялалтаар өндөрлөхөд Мөрфи сэтгүүлчдэд дараах ярилцлагыг өглөө "Энэ миний карьерын хамгийн амттай ялалт байлаа. Жон бол домог шүү дээ. Түүнтэй тоглоно, бүр хожно гэдэг амттай байхаас яах билээ" 

Харин нөгөө талаас Хятадын Занг Анда өөрийн нутаг нэгт шинэхэн дэлхийн аварга Зао Шинтоныг 6:2 харьцаагаар бут ниргэн гарч ирлээ. 

Шөвгийн 8-ын оноолт

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.