А.Даваадалай хүчтэй эргэн ирэлтээр ялалт байгууллаа

Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (IBA холбоо) эхэллээ.  

415a20b68a0f4857975b1cba683edf35

Манай улсаас энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд МУГТ Э.Цэндбаатар тэргүүтэй зургаан боксчин хүч үзэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тэгвэл тэмцээний эхний өдөр манайхны салхийг хагалж -63.5 кг жинд А.Даваадалай тулалдан гайхалтай ялалт байгууллаа. Австралийн боксчин М.Ледермэн эхний үед 5:0 харьцаагаар ялсан ч үлдсэн хоёр үед манай боксчин гайхалтай эргэн ирэлтийг хийж ялалт байгууллаа. Сүүлийн үед өрсөлдөгчөө хүнд цохилтоор тоолуулж эцсийн мөчид шүүгчдийн 4:1 саналаар А.Даваадалай дэлхийн аваргын эхний ялалтаа байгууллаа. Манай боксчны хувьд дараагийн тулаанаа 12 дугаар сарын 7-ны өдөр Казахстаны боксчинтой хийнэ. 

Харин өнөөдөр /12 сарын 5/ өдөр Улаанбаатарын цагаар 22:30 цагт 67кг жинд А.Жондос Өмнөд Африкын боксчинтой, шөнө 02:00 цагт +92кг жинд Х.Бекнур Туркменистаны боксчинтой тус тус тулалдах хуваарьтай байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.