Токиогийн их дуулгад дэлхийн чансааг тэргүүлэгчид зодоглоно
Жүдо бөхийн энэ оны хамгийн сүүлийн олон улсын тэмцээн болох Токиогийн их дуулга тэмцээн энэ амралтын өдрүүдэд зохион байгуулагдана.

41 орны 306 шилдэг жүдоч оролцохоор мэдүүлгээ өгөөд байгаагийн дотор найман жингийн дэлхийн чансааг тэргүүлэгчид оролцохоор болоод байна.

Дэлхийн чансааг тэргүүлэгчид
Харин манай улсаас үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч У.Эрдэнэбаатар, М.Бундмаа, Б.Хишигбаяр дасгалжуулагч нарын удирдлага дор МУГТ Л.Энхрийлэн тэргүүтэй 16 бөх хүч үзнэ.
Монголын багийн бүрэлдэхүүн
Тэмцээнийг зохион байгуулагч эзэн орны давуу эрхийн дагуу Япон улсаас жин тус бүрд дөрвөн жүдоч буюу нийт 56 бөх сойж байна.
12 дугаар сарын 6-7 өдрүүдэд нийт таван дэвжээн дээр зэрэг явагдах Токиогийн их дуулга тэмцээн жүдо бөх сонирхогчдыг "завгүй" байлгах нээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.