🔴Э.Болормаа: Татварын орчин бизнест ээлгүй байна. Гэсэн ч татварын өрийг өршөөнө гэдэг зохисгүй

AI хөрвүүлсэн

УИХ-ын гишүүн Э.Болормаа:

-Татварын өршөөлийн хуулийг өмнө нь хэд хэдэн удаа баталж байсан. Өмнөх шийдвэрүүдийн үр дүнг судалж байж дахиж ярих ёстой болов уу. Эерэг үр дүн авчирсан уу, сөрөг үр дүн авчирсан уу? Миний хувьд бол жоохон залхуу шийдэл юм болов уу гэж бодож байна. Татварын орчинд сайжруулах зүйлс олон байна. Татварын орчин бизнест ээлгүй байгаа гэдэгтэй санал нэг байна. Харин татварын өрийг шууд өршөөнө гэдэг бол зөв зохистой зүйл биш. Татвараа төлж байгаа хүмүүст сөрөг нөлөөтэй.

Өршөөл үзүүлчихдэг юм чинь, чөлөөлчихдөг юм чинь гээд л татварын орлого буурах эрсдэлтэй. Тийм шүү дээ, одоо жишээлбэл та ч гэсэн татвар төлөгч ингээд л өршөөчих юм бол татвараа төлөх ямар ч сонирхол байхгүй болно биз дээ. Ингээд аягүй энгийнээр бодоход зөв явсан хүнд ямар ч дэмжлэг, эерэг тал байдаггүй. Буруу явсан нь дэмжигдээд байдаг гэдэг ийм нийгмийн суурь чиг хандлага руу явуулчихна гэдэг чинь зөвхөн ААН-ээс бусад бүх юм руу л халих магадлалтай шүү дээ.

Бид нар нийгэмд ямар стандарт тогтоож байна, ямар үнэт зүйл тогтоож байна, зөв гэдгийг юугаар тодорхойлж байгаа юм, буруу гэдгийг юугаар тодорхойлж байгаа юм, энэ бүхний ялгаа зааг үгүй болж эхэлж байна. Гэхдээ би манай татварын систем өнөөдөр төгс биш гэдгийг бол хүлээн зөвшөөрч байна. Энийг сайжруулах ёстой, тэгээд үнэхээр ийм доголдчихсон байгаа учир энэ асуудал яригдаж байгааг ч ойлгож байна. Гэхдээ шийдэл нь ийм залхуу биш, илүү ажил хэрэгч, ул үндэс рүү нь орсон байгаасай гэж бодож байна.

Гэхдээ энэ нь татварын бодлого систем өөрөө старт-ап, ААН-үүдийг дэгээдэж унагаагаад байна шүү дээ. Босож ирээд л шууд татварын өр дарамтад ороод байна гэдэг маань ААН-үүдийн өөрсдийн асуудал гэхээсээ илүүтэйгээр манай бодлогод асуудал байгаад байна. Энийгээ бүгдээрээ шийдээд цэгцэлье. Тэр хүртэл нь бол нэг удаадаа өршөөе. Харин үүнээс хойш болбол тэртээ тэргүй систем өөрөө уян хатан нөхцөлтэй болоод, шат дараатайгаар татвар оногдуулдаг ч юм уу гэдэг ийм бодлого систем хэрэгжүүлж эхэлсэн цагаасаа хойш бид нар шаардах ёстой зүйлээ шаардах нь өөрөө бас шударга биш гэж үү?

Яах вэ, өмнө нь ч гэсэн яг энэ аргументээр л ярьсан байхгүй юу. Өмнө нь ч гэсэн за нэг удаа өршөөе, тэгээд засъя гээд тэгээд засахгүй байгаад л байна шүү дээ. Тэгэхээр энэ шийдэл болж чадахгүй байна аа. Яг үнэндээ энэ хоёрын засах ул суурьтай шийдлээ ярих, өршөөл ярих хоёр энэ УИХ-ын процесс нь адилхан байхгүй юу. Цаг хугацааны хувьд адилхан. Тийм болохоор Засгийн газар энэ ажлаа л хийх ёстой. Энэ ганц хувь гишүүний даанч санаачилж хийх зүйл биш байхгүй юу. Яагаад гэвэл бүтэн татварын орчин ийм хэмжээний зүйлийг бол Засгийн газар заавал оруулж ирж, тэгээд гишүүдийн түвшинд хэлэлцэж, УИХ шийдвэрээ гаргах ёстой. Энийг бол аль энэ Их хурал бүрдээд л, энэ өмнөх Их хурал ч гэсэн бүгд л шахаж шаардаад байгаа зүйлсүүд. Тэгэхээр энэ асуултуудыг та бүхэн Сангийн сайдаас, Ерөнхий сайдаас асуух ёстой байх.

Орон сууц борлуулахад төлдөг 2%-ийг нь бас гэдэг 100 мянган ажлын хэсэг явж байна. Энэ дээр таны хувьд ер нь ямар байр суурьтай байгаа юм? Иргэдийг төлөөлөх цаашдаа ААН болоод дотоод энэ ченж нар энэ эртнээс бас нэг асуудал гараад ирнэ.

Ер нь аливаа 100 мянган иргэнээс дээш хүний гарын үсэгтэй өргөдөл гэдэг бол Монгол Улсын хэмжээнд маш олон нийтийн дэмжлэгтэй асуудал гэсэн үг. Тэр хүн дижитал системээр нэвтрээд өөрийгөө баталгаажуулаад гарын үсгээ зурна гэдэг чинь зөвхөн нэр нүүргүй тролл биш шүү дээ. Яг өөрийнхөө регистрээр өөрийгөө баталгаажуулаад байр сууриа илэрхийлж байна гэсэн үг. Тэгэхээр УИХ эдгээр асуудлуудыг маш нарийн нухацтай авч үзэх ёстой. Тэр хэмжээнд ч гэсэн ажлын хэсэг байгуулаад яг энэ нарийн ширийн зүйлийг нь ярих ёстой байх гэж бодож байна.

Би одоо яг энэ дээр бүх мэдээлэл нь байхгүй. Жишээлбэл хэдий хэмжээний борлуулалт нь яг хувь хүнд нөлөөлөөд, зарим нь хэдий хэмжээний аж ахуйн ченжүүд байгаа юм. Мэдээж би зүгээр бас хэвлэлээр ярилцлагын түвшинд харахад энэ цаашдаа мөнгө угаах болзошгүй нөхцөл байдал үүсэж байна уу гэх мэтчилэн. Яг энэ судалгаагаа бол ажлын хэсэг гаргаад бидэнд танилцуулах байх. Гэхдээ 100 мянган иргэн гарын үсэг зурна гэдэг бол энэ одоо УИХ хаалт тавиад байж болохгүй зүйл л гэсэн үг. Ер нь бол энгийнээр харин яаж энийг зөв зохистой явуулах вэ гэдгийг нь судалгаагаа хийж байгаа байх гэж бодож байна. Баярлалаа.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.