🔴С.Бямбацогт: Оюутолгойн зээлийн хүүг зургаан хувьд хүргэх зорилго тавьсан
Монголын ард түмэн бүгдээрээ л Оюутолгойн төслийн үр өгөөж Монголчуудад илүү наалдацтай, илүү өгөөжтэй байгаасай гэж хүсэж байгаа. Олон жил бас ярьж ирсэн. Долоон жилд нэг удаа Оюутолгойн хувь эзэмшлийн гэрээнд өөрчлөлт орох гэрээтэй. Энэ долоон жилийн хугацаа 2025 онд болж байгаа.
Тэр үүднээсээ энэ жил Монгол Улсын Засгийн газраас ажлын хэсэг байгуулаад Рио Тинто компанитай Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн болон хөрөнгө оруулалтын гэрээнд өөрсдийн хэлэлцээрийн ажлын хэсэг хуралдаад эхэлсэн. Тодорхой үр дүн гартал хугацаа нь үргэлжлэхээр тохирсон байгаа. Мэдээж хэлэлцээрт хоёр тал хоёулаа л өөр өөрсдийн байр суурийг хамгаална. Аль аль нь л өгөөжөө ахиу болгохыг хичээнэ.
Анх хөрөнгө оруулалтын гэрээгээр 53 хувь нь Монголын талд ноогдох ёстой гэсэн гэрээтэй байсан боловч өнөөдөр 25 орчим хувь нь ноогдож байгаа. Энийгээ бид 53 хувьд хүргэх зорилго тавьж байгаа. Мэдээж хөрөнгө оруулагч тал бол энийг бага байлгахад ийм зорилго тавьж байгаа. Тэгэхээр энэ хэлэлцээртэй холбоотой хэлэлцээрийн тактик, стратеги, нарийн ширийн бодлого, мэдээлэл гээд олон зүйл байдаг.
Яг энэ хэлэлцээр хийж байгаа цаг үед Оюутолгойн түр хорооноос нээлттэй сонсгол хийж байгаа нь цаг үеэ олоогүй юм болов уу гэж би бодож байна. Жоохон зохимжгүй байна. Яагаад гэвэл өнөөдөр түр хорооноос УИХ-ын гишүүн, түр хорооны дарга Батнайрамдал Засгийн газарт Оюутолгойтой холбоотой хэлэлцээрийн олон бичиг баримтыг нэхсэн. Тэн дотор нууц, маш нууц материалууд, ил байгаа материал бүгд байгаа. Мөн хэлэлцээртэй холбоотой явж байгаа бүх процессууд, үйл ажиллагаан дээрх материалуудыг бас авч байгаа.
Энэ хэлэлцээртэй холбоотой Монгол Улсын Засгийн газрын баримталж байгаа бодлого гадагшаа ил гарчих юм бол бидэнд тийм сайнаар нөлөө үзүүлэхгүй байх. Тийм болохоор хэлэлцээр дуусаад үр дүн гарсны дараа хэрэв сайн үр дүн гарахгүй бол түүний араас Оюутолгойн түр хороо хуралдаад, Засгийн газартаа дэмжлэг үзүүлээд явсан бол зөв байсан болов уу. Яг одоо Засгийн газар Оюутолгойтой хэлэлцээр хийж байгаа үед хэлэлцээрийн тактик, нарийн мэдээллүүд хаалттай энэ үед эдгээр мэдээллүүдийг ил болгоод зэрэгцээд нээлттэй сонсгол хийх нь эргээд Монгол Улсынхаа эрх ашигт сөргөөр нөлөөлчих вий гэсэн болгоомжлол байгаа.
Энэ ч үүднээсээ энэ асуудлаараа бас танд нууц мэдээллүүд өглөө. Мөн хэлэлцээртэй холбоотой нарийн асуудлуудынхаа мэдээллийг өглөө шүү. Энийг нууцлах ёстой шүү гэдгээ бас албан бичигтээ бичээд Оюутолгойн түр хороо руу, мөн хяналтын сонсгол хийх Батнайрамдал гишүүн рүү явуулсан байгаа.
Манайх бол яагаад тэнд байгаа бас хэчнээн хөрөнгө ийм зорилт тавьж байгаа, үүнээс гадна Рио Тинто дийлэнх хүүг хэр хэмжээгээр бууруулах саналаа танилцуулсан гэсэн үг. Энэ ер нь манайхтай ер нь хэр ойр байна? Одоо бол зээлийн хүү ойролцоогоор 11 хувьтай байгаа. Энийг бид 6 хувьд хүргэх зорилго тавьж байгаа. Анхны саналаар бол бидний санасан хэмжээнд бууруулах санал ирээгүй байгаа. Энэ бас хэлэлцээрийн нууц учраас энийг илээр ярих боломжгүй байна.
Тийм болохоор энэ дээр аль болох зээлийн хүүг бид нар өнөөдөр Монгол Улсын зээлжих зэрэглэл сайжирсантай холбоотойгоор, мөн Монгол Улсын гадаад дотоодоос босгож байгаа бондын хүүхэд босдог нөхцөл байдал, мөн Оюутолгой компанийн ч гэсэн Рио Тинто компанийн өөрийнх нь зах зээл дээрх үнэлгээтэй холбоотойгоор бид ийм саналыг тавьж байгаа. Нөхдүүд бидний тавьсан саналын хэмжээнд санал ирээгүй байна. Энэ хэлэлцээрийн тодорхой мэдээлэл өгөх боломжгүй учраас энийг цааш нь яримааргүй байна.
Өгөөжийн тухайд Оюутолгой бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлээд байгаа шүү дээ. Энэ үед 20 хэд, 25 хувь гэдэг чинь бас ер нь боломжийн юм биш үү гэсэн байр суурийг илэрхийлдэг хүмүүс байна л даа. Тэгэхээр яг манайх одоо энэ нүүж дээрээ ер нь ажиллаж байгаа. Анх хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ хийж байх үед ерөөсөө л Оюутолгойн төслөөс хүртэх үр өгөөжийн 53 хувь нь Монголчуудад ноогдох юм шүү гэж хэлэлцээр хийж байсан. Тийм болохоор өгөөж өгч эхэлсэн цагаасаа эхлээд л тэр 53 хувь нь Монголчуудад ноогдож л байх ёстой л доо. Гэтэл харамсалтай нь зээлийн хүүгээр, менежментийн төлбөрөөр 53-аас хүрэхгүй, үндсэндээ 75 орчим хувь нь хөрөнгө оруулагч талд ноогдоод байгаа нь анх хийсэн хэлэлцээр, анхны ярьж байсан яриандаа хүрэхгүй байгаагаа л илэрхийлж байгаа юм.
36 тусгай алт цуглуулах ийм байр суурьтай байгаа. Энэ бодлогыг УИХ гаргана. Одоо бол 34 хувь эзэмшээд, 34 хувьтай холбоотой түүндээ ноогдох өр зээл гээд үндсэндээ өрнөөс салахгүй юм байна, зээлээс салахгүй юм байна гэдэг асуудал их ярьж байна. Ер нь тусгай амнат аваад, ерөөсөө л орлого олж л байгаа бол, бүтээгдэхүүн экспортод гарч байгаа бол тусгай амлалтаа аваад явах нь зөв юм байна гэсэн бас хүмүүс их ярьж байгаа, манай судлаачид. Тийм болохоор энэ дээр бол илүү шударга ч бас тусгай хамгаалалттай байж болно. Энэ тал дээр энийг гэхдээ бол энэ бодлогыг УИХ гаргана.
Тийм болохоор УИХ бид нар 34 хувь авах юм бол ийм байна, 34 хувийг тусгай амлалтаар оруулах болохоор ийм байна гэдэг байдлаар. Одоо бас стратегийн ордууд дээр байгалийн баялгийн өгөөжөөс ард түмэндээ хүртээх талаар бас тодорхой ажлын хэсэг ажиллаж байгаа. Энэ дээр иймэрхүү байр суурь баримталж, УИХ-даа орж танилцуулж, УИХ-аас чиглэл авч, УИХ-аас зөвшөөрөл авч байж энэ асуудлыг өөрчилнө.
Ажлын хэсэг гарсан нь хэзээ, аль дээр? Оюутолгойн 34 хувьтай холбоотой асуудлаар ажлын хэсэг гараагүй байгаа. Бусад стратегийн ордууд байгаа шүү дээ. Стратегийн 15 орд. Энэ ордуудтай холбоотой асуудлаар бол ажлын хэсэг гарсан, ажиллаж байгаа. Миний бие ахлаад ажиллаж байна. Одоо зэсийн үүсмэл ордууд, Эрдэнэтийн овоолго гэж хаягдал овоолго гэж ярьдаг. Энийг бид үүсмэл орд гэж үзэж байгаа. Үүний 34 хувийг авах асуудал дээр ажлын хэсэг бас ажиллаж байна. Мөн бас Тавантолгойн бүлэг орд, Нарийнсухайтын бүлэг орд, Шивээхүрэнгийн ордууд, одоо стратегийн орд болсон ордууд дээр эзэмшиж байгаа, ашиглаж байгаа компаниуд дээр 34 хувийн төр авах ажлыг бас ажлын хэсэг ажиллаж байгаа. Эхний ээлжид 34 хувь дээрээ бид авах асуудлаа тохирохыг хичээж ажиллаж байна. Үүний дараа бид 34 хувиа тусгай амнатаар орлуулах уу үгүй юу гэдгээ бас УИХ-д оруулж, УИХ-аас чиглэл авч байж энэ дараагийн шийдэл гарна.
Баярлалаа. Та асуудал 90 нь яригдсан болов уу?
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.