36 хүртэлх сарын үндсэн цалингийн тэтгэмж Үндсэн хууль зөрчөөгүйг тогтоов

36 хүртэлх сарын үндсэн цалингийн тэтгэмж Үндсэн хууль зөрчөөгүйг тогтоов
Нэр бүхий иргэд Төрийн албан хаагчид тогтвор суурьшилтай ажилласны төлөө, тэтгэвэрт гарахад олгодог 36 сар хүртэлх үндсэн цалингийн тэтгэмж олгох Төрийн албаны тухай хуулийн 60.1 дэх заалт Үндсэн хууль зөрчсөн гэх агуулгаар ҮХЦ-д гомдол гаргажээ. Энэхүү гомдлоор өнөөдөр ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаан хуралдсан байна. УИХ-ыг төлөөлж УИХ-ын гишүүн Б.Баярбаатар, С.Эрдэнэбат нар оролцжээ.  
 
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар уг асуудлыг авч хэлэлцээд, "Үндсэн хууль зөрчөөгүй" гэж шийдвэрлэжээ. 
 
Ер нь энэхүү 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийн асуудал үе үе хөндөгддөг. Өмнө нь олон удаа хөндөгдөж байсан. Цэц өнөөдөр шийдвэр гаргаснаар хууль эрхзүйн хувьд эцэслэн шийдвэрлэгдэж байна хэмээн ойлгоход болох юм байна.
Харин олон жил ажилласан ч тэтгэвэртээ гарч чадаагүй, тэтгэмж авч чадахгүй тодорхой хүндэтгэх, харгалзан үзэх шалтгаантай төрийн албан хаагчдад ажилласан жилээс хамааруулан итгэлцүүр аргачлалаар олгох зохицуулалтыг холбогдох хууль журмыг боловсронгуй болгох нь зүйтэй гэдгийг Цэц онцлон тэмдэглэжээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.