🔴О.Номинчимэг: 2030 он гэхэд тамхидалт 14 хувиар буурна

AI хөрвүүлсэн

УИХ-ын гишүүн О.Номинчимэг:

-Бидний 78 гишүүн хамтарч өргөн барьсан энэ хуулийн үндсэн зорилго бол татвар авах асуудал биш. Тамхины бүтээгдэхүүнийг ч сайн, муугаар нь ялгаагүй. Ерөөсөө үндсэн зорилго нь хүүхэд, өсвөр үеийнхний эрүүл мэндийг хамгаалах явдал.

Яагаад гэхээр тамхи татдаг хүмүүсийн 90% нь 18 наснаасаа өмнө тамхи татаад эхэлчихсэн байдаг. Тамхи татдаг хүмүүсийн 99% нь 26 нас хүрэхээсээ өмнө тамхинд орчихсон байдаг. Тэгэхээр яг зорилтот бүлэг болох өсвөр үеийнхэн рүүгээ чиглэсэн тамхидалтаас хамгаалах бодлогыг сайн явуулж чадах юм бол бид нар тамхигүй ирээдүй, эрүүл хүүхдийг өсгөж чадна гэж байгаа юм.

Бидний тооцооллоор энэ хуулийг, ялангуяа татвартай холбоотой асуудлуудыг нэлээн нарийн Монгол Улсын нөхцөл байдалд тааруулаад, хөрш орнуудын тамхины үнэ, монголчуудын амьжиргаа, худалдан авах чадвар, сагсны бүтээгдэхүүний үнэ, инфляц гээд олон юмыг тооцоолж гаргасан. Ингээд үзэхэд бол 2030 он гэхэд тамхидалт 14% буурна гэсэн ийм судалгаа гарч ирсэн байгаа юм.

Тамхидалт их байгаагийн шалтгаан ерөөсөө л үнэтэй холбоотой. Ялангуяа янжуур тамхины хувьд бол үнэтэй шууд холбогдож байна. Янжуур тамхины хэрэглэгч зөвхөн насанд хүрсэн хүн биш, хүүхдүүдийн дунд ч гэсэн янжуур тамхины хэрэглээ ихэссэн байна. Өмнө нь 2019 онд 11% байсан бол энэ нь 20% болоод өсчихсөн байна. 13-аас 17 насны хүүхдүүдийн дунд электрон тамхины хэрэглээ бас огцом өсчихсөн байна. Тэгэхээр энэ янжуур тамхитай холбоотой хэрэглээ яагаад өсөөд байна гэдэг нь ерөөсөө үнэ хямд болохоор хүртээмж өндөр байна аа л гэсэн үг.

Энийг бол маш олон газраас бодлогын зөвлөмж өгсөн байсан. ДЭМБ энэ дээрээ удаа дараа анхаараач ээ гэсэн. 2023, 2024 онд УИХ-ын тогтоол, өмнөх парламентын үед Мөнх-Оргил гишүүн ажиллаад энэ олон улсын конвенцынхоо биелэлтийг хангая гэдэг дээр ТХСК-ын биелэлтийг хангахын тулд тамхины онцгой албан татвараа нэмэх ёстой, Сангийн яам нэмээдэх ээ гэсэн чиглэл өгсөн. Сангийн яам энэ дээр тухайн үед хөдлөөгүй байсан.

Дэлхийн банкнаас бас манай Монгол Улсын төсөв санхүүгийн бодлогод дүн шинжилгээ хийгээд, та бүхэн төсөв санхүүгийн бодлого дээрээ юу анхаарах вэ гэдэг ийм том хүрээний асуудал дээр хүртэл тамхи, архиныхаа онцгой албан татварын бодлогыг ерөөсөө хэрэгжүүлэхгүй байгаа учраас нийгмийн эрүүл мэндийн зардал чинь өсчихсөн байна аа. Жилдээ 4300 хүн нас барж байна. Жилийнх нь эрүүл мэндийн зардал нь ДНБ-ий 2.1% буюу 800 тэрбум өссөн байна. Ор хоног хэрэглэж байгаа энэ өвчтөнүүдийн чинь ихэнх нь тамхи татдаг хүмүүс байна. Маш олон төрөл байна аа гэдгийг хэлээд тамхиныхаа онцгой албан татварыг өсгөөч ээ, яг ийм хэмжээгээр гэдэг зөвлөмжүүд гарчихсан байгаа юм.

Тэгээд энэ тооцооллоор бид нар хийгээд тамхидалтаа 14% бууруулна. Мөн зохицуулалтын аргууд байгаа. Үүнээсээ хүүхэд залуучуудаа тамхидалтаас хамгаалж, эрүүл мэндийг нь хамгаалах л зорилго. Ийм хоёулаа хууль байгаа юм уу? Татвар баталгаа, татвараа нэмж байгаа бол аудит, хяналт шалгалт, ил тод байдал, тэндээс орж байгаа мөнгийг хаана юунд зарцуулах гээд байгаа юм даа.

Татвар хуулийн гол зорилго бол татвар биш. Би дахиад хэлье. Хуулийн гол зорилго бол хүүхэд залуучуудаа, өсвөр үеийнхнийхээ тамхидалтыг тамхидалтаас хамгаалж, эрүүл мэндийг нь хамгаалах. Энэ хамгаалах арга замынх нь нэг нь зохицуулалтын арга байна. Энэ одоо ямар ч замбараагүй, хуулийн зохицуулалт байхгүй электрон тамхи, шинэ төрлийн тамхин бүтээгдэхүүнийг хуулийн зохицуулалтад оруулж байна, тийм ээ? Тэгэхээр энэ чинь нөгөө сургуулийн гадна ч, үсчинд ч, хаана ч очсон энийг зарж болж байгаа. Хэн дуртай нь оруулж ирж байна. Хэн дуртай нь электрон тамхины шингэн гээд янз бүрийн юм оруулж ирж байгаа мэдээлэл хүртэл өчигдөр явж байна, тийм үү? Маркетинг, энэ онлайнаар зарж байна, маш хүчтэй маркетингийн сурталчилгаанууд хийж байна. Энэ чинь бол зохицуулалттай байх ёстой бүтээгдэхүүн шүү дээ, тийм ээ? За, энийг бүгдийг нь зохицуулалтад оруулна аа.

Зохицуулалтын орлогууд байна. Хоёрдугаарт, эдийн засгийн 1195%-аар ийм... Үгүй шүү, үгүй шүү, та бүхэн хуулиа үзээрэй. 1100 хэд гэдэг тоо яаж гарч ирж байгааг мэдэхгүй байна. Та бүхэн тооцооллоо гэх юм бол үнийн одоо үнэтэй харьцуулах юм бол Си Ай үнээс нь хэд дахин өсөж байна гэдэг нь өөр байхгүй юу. Тэр чинь нөгөө жижиглэнгийн үнийн дүнгийнх нь 75% нь татвар байх ёстой гэсэн ДЭМБ яг энэ зөвлөмжийн дагуу явж байгаа. ДЭМБ-тай нягт бид нар хамтарч ажиллаж байгаа. Манай ажлын хэсэгт байгаа. 1110 гэсэн тоо бол одоо хэнээс гарч, яагаад худлаа мэдээлэл, ташаа мэдээлэл яваад байгааг мэдэхгүй байна.

За, татвараа мэдээж одоо эдийн засгийн арга бол мэдээж татвар байгаа, тийм ээ? Гэхдээ энэ татварын чинь гол асуудал нь татвараа аваад хэн нэг нь одоо юу гэдэг юм, төрийн албан байгууллагын тоног төхөөрөмж ч юм уу, барилга байгууламж болохгүйн тулд бид нар энэ татвараа яг тамхидалттай тэмцэхэд, ялангуяа хүүхэд, өсвөр үеийнхнийхээ эрүүл мэндийг хамгаалахад энийгээ зарцуулна аа гэдгийг тов тодорхой хуулийн төсөлдөө оруулчихсан байгаа.

Тэгээд энэ дээрээ та энэ одоо онцгой албан татвараа бид нар гурван юманд яг зарцуулна гээд хуулиар оруулчихсан байгаа. Нэгдүгээрт, шим тэжээлийн эрүүл мэндийг дэмжих сангаар дамжуулаад, нэгдүгээрт, хүүхдүүдийн үдийн хоолны шим тэжээлийг сайжруулахад, мөн дунд, ахлах ангийн сурагчдадаа ч гэсэн шим тэжээлтэй хоолоор. Хоёрдугаарт, донтолтоос сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол спорт, урлаг. Хүүхдүүдийн чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх энэ орчныг нь бид бүрдүүлэхгүйгээр элдэв төрлийн донтолтоос хамгаалж авна гэж хэлж болохгүй, чадахгүй. Тэгэхээр энэ татвараа спортын одоо 21 аймаг, 9 дүүрэгт спортын дугуйлангийн хүртээмж, мөн спортын байгууламжийн хүртээмжийг сайжруулахад. Гуравдугаарт нь тамхинаас үүдэлтэй энэ өвчлөлийн эрүүл мэндийн үйлчилгээнд нь зарцуулна аа гэсэн ийм гурван зорилттойгоор бол хуулийн төсөл маань орсон байгаа. Орлогоор шууд салбар луу манай дээр ингэж оруулаад байгаа.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.