🔴М.Энхцэцэг: Оюутолгойн сонсгол үр дүнтэй, Монголын талд ашигтай, зээлийн хүүг бууруулахад хувь нэмэр оруулсан ажил болно

AI хөрвүүлсэн

ОТ бол одоо сүүлийн үед Монголд хэрэгжсэн хамгийн том төсөл. Мэдээж энэ төсөл дээр бид оносон, алдсан олон зүйл байгаа. Түүний нэг нь яалт ч үгүй энэ Оюутолгойн гүний уурхайтай холбоотой. Дээрээс нь энэ том бүтээн байгуулалт учраас хөрөнгө оруулахад зээл хэрэгтэй. Гэтэл тэр зээл нь өндөр хүүтэй байсан гээд нэлээн асуудлууд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр УИХ-ын зүгээс ямар ажил хийж болох юм бэ гэдэг нь ерөөсөө л нээлттэй сонсгол. Өөрөөр хэлбэл ард түмэнд энд яг чухам ямар асуудал болоод байгааг нээлттэй сонсох ийм л ажил. Тэгэхээр энэ хүрээндээ байгуулагдаад ирэх долоо хоногт хийнэ гээд явж байгаа.

Энэ зээлийн хүүг бууруулахтай холбоотой, тэр Оюутолгойн гүний уурхайтай холбоотой асуудал дээр бол мэдээж хоёр тал хэндээ л ашигтай байх ёстой. Энэ төсөл бол тэгэхээр энэ ажил дээр нээлттэй сонсгол хийснээрээ нэлээн үр дүнтэй, энэ ажлыг цааш нь Монголын талд нааштай болох тал руу нь хувь нэмэр оруулсан ажил болно, сонсгол болно л гэсэн ийм бодолтой байгаа.

Энэ сонсголд нийт 301 хүнийг гэрчээр дуудсан. Үе үеийн Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд байсан гээд хамгийн гол нь яг ард иргэдэд мэдээллийг нээлттэй өгөх гэдэг асуудал байгаа шүү дээ. Тэгэхээр Сангийн сайд асан Баярын хувьд гэхэд ирж оролцоно гэдгээ мэдэгдсэн ч гэдэг юм уу, гишүүдийн хувьд энэ сонсголд бас их ач холбогдол өгч байна л даа. Одоо яг парламентад байгаа гишүүд бас ямар байр суурьтай байгаа бол?

Тийм, гишүүдийн хувьд ч гэсэн тийм. Бид нар бол яг гишүүн болоод нэг жил хагас болох гээд явж байна шүү дээ. Тэгэхээр нөгөө өмнөх ямар процесс болсон юм гэдэг талаар бас төдийлөн сайн мэдээлэлтэй биш шүү дээ. Тэгэхээр энэ сонсголын хүрээнд ч гэсэн бас гишүүдийг бүрэн мэдээллээр хангах ийм үйл ажиллагаа болно гэж бодож байгаа.

Оюутолгойн цахилгаан станц бол урд хөршөөсөө цахилгаанаа импортоор авдаг. Ер нь өнгөрсөн хугацаанд Монгол Улсад яг бодитойгоор хэрэглэсэн хөрөнгө оруулалт. Одоо энэ цахилгаанаа ядаж дотоодоосоо авдаг байх. Энэ зохицуулалтууд дээр, ер нь Монгол Улсын хувьд ОТ-гоос олж болох нэг дараагийн томоохон зүйл бол ерөөсөө цахилгаан эрчим хүчийг ОТ-д зарах.

Өнгөрсөн хугацаанд ОТ бол Монголоос авах гэхээр мэдээж Монголын хувьд эрчим хүчний эх үүсвэрийн дутагдалтай байгаа учраас Монголоос авах боломжгүй байна гэдгээрээ Хятад улсаас авч эхэлсэн. Одоогийн байдлаар ОТ жилдээ бараг 500 тэрбум төгрөгийн цахилгааныг Хятад улсаас худалдаж авч байна. Анх ОТ-н төсөл эхэлж байхад ОТ бол ерөөсөө Монголоос цахилгаан авахгүй гэдэг байсан юм. Засгийн газрын хувьд бол заавал Монголоос цахилгаан авах ёстой гэдэг олон удаагийн хэлэлцээрийг ОТ-той хийсний үр дүнд нэг нааштай хэлэлцээрт хүрсэн. Тэр нь юу вэ гэхээр хэрвээ Монголын тал Тавантолгойн ДЦС-аа барьчих юм бол бид нар цахилгаан эрчим хүчээ дотоодоос буюу Монголоос авъя. Авахдаа 1 кВт цагийг 9.5 центээр авъя. Энэ нь цаашаа индексжүүлээд өсөөд явж байгаа, инфляцтай холбоотой бараг 10.5 цент хүрээд явж байгаа. Өөрөөр хэлбэл Тавантолгойн ДЦС-ыг барьчих юм бол борлуулалт нь аль хэдийн баталгаажсан гэсэн үг.

Тэгэхээр Монголын Засгийн газрын хувьд бол маш яаралтай Тавантолгойн ДЦС-ыг барих хэрэгтэй. Тавантолгойн ДЦС-ыг барихад 1.2 их наяд төгрөг хэрэгтэй байгаа. Тэгтэл ОТ руу зарах юм бол 500 тэрбумаар зарах нь байна шүү дээ. Тэгэхээр дөрвөн жилийн дотор хөрөнгө оруулалтыг нөхчихнө гэсэн үг. Тэгэхээр Тавантолгойн ДЦС-ын хувьд бол хамгийн үр ашигтай, дөрвөн жилээс цаашаа бол тасралтгүй маш их хэмжээний орлогыг эрчим хүчний салбар, цаашдаа Монгол Улс ОТ-гоос олоод явах ийм боломжтой л гэсэн үг.

Өнгөрсөн хугацаанд Тавантолгойн ДЦС-ын хувьд тендер зарлаад, тендерийн хуулийг та бүхэн мэднэ шүү дээ. Ингээд тендерт орсон нэг нөхөр нь гомдол гаргачихад л нөгөө адгийн зарга 10 хонох гэгчээр дор хаяж 2-3 жил болчихдог. Одоо ингээд бүр маргаан нь шийдэгдээд явж байгаа, зарлах гээд явж байгаа л гэж ярьж байгаа.

Тэгэхлээр ер нь өнөөдөр монголчууд тэтгэврээ нэмүүлэх, цалингаа нэмүүлэх гээд маш олон санхүүгийн эх үүсвэр хэрэгтэй ажлууд гарч ирдэг. Гэхдээ ОТ-гоос ашгаа хүртээд эхэлчихвэл энэ бүхэн бол асуудал шийдэгдэх гээд байгаа юм шүү дээ. Тэгэхээр ОТ-гоос ашгаа хүртэхэд бол ялангуяа энэ сонсголын хүрээнд яригдах гэж байгаа тэр зээл, зээлийн хүүтэй асуудлыг Монгол тал нааштай шийдэх нь зайлшгүй шаардлагатай байгаа.

Тэгээд хоёрдугаарт, бидний олз болох нэг томоохон орлого бол ерөөсөө л цахилгаан эрчим хүчээр ОТ-г Монголын талаасаа хангаж орлого олох явдал. Та бүхэн мэднэ, эрчим хүчний салбарын хамгийн том хэрэглэгч одоогоор Эрдэнэт үйлдвэр гэж ярьдаг юм. Тэгэхээр Эрдэнэт үйлдвэрийн хэрэглээ 130 МВт-тай байгаа. Гэтэл ОТ-н хэрэглээ 170 МВт-тай, бүрэн хүчин чадлаар ажиллаад эхлэхээр 350 МВт. Сая 170 МВт-тай байхад 500 тэрбум цахилгаан хэрэглэж байна шүү дээ. Хэрвээ тэгээд 300 хэдэн МВт-ыг хэрэглэх юм бол маш их хэмжээний эрчим хүчний том хэрэглэгч болох юм байгаа. Тэгэхээр Тавантолгойн станцыг барих нь нэн тэргүүний тулгамдсан асуудлын нэг ээ л гэж хэлмээр байгаа юм. Баярлалаа.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.