🔴Т.Аубакир: Дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй өрхийг ипотекийн зээлд оочир дараалалгүй оруулна
Хууль эрх зүйн туслалцаа авах сонгон шалгаруулалт зарласан юм байна лээ. Гэр бүл, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамнаас энэ нь юутай холбоотой вэ гэхээр нийгмийн даатгалын санд тодорхой хэмжээний өр төлбөртэй хоёр банктай шүүхийн маргаантай байсан. Энэ өрийг барагдуулах тал дээр хууль эрх зүйн зөвлөгөө авъя гэсний үндсэн дээр дөрвөн сараас хойш зарласан. Хоёр, гурван удаа хүн ороогүй учраас сонгон шалгаруулалт хойшилж явж байгаад сая долоон сард 300 сая төгрөгийн төсөвт өртөгтэй сонгон шалгаруулалтад нэг компани 198 сая төгрөгийн санал өгөөд шалгарсан байдаг юм байна.
Долоон сард шалгаруулаад сая хууль эрх зүйн үйлчилгээ, туслалцаа үзүүлээд аравдугаар сард гүйцэтгэлийнхээ урьдчилгаа буюу 100 сая төгрөгөө авсан юм байна. Ард нь тэр компанийн эзэн хэн байхыг би өчигдөр л мэдлээ. Баасанхүү гээд хуучин гишүүн байсан хүн байсан юм байна. Хууль эрх зүйн үйлчилгээгээ үзүүлээд нийтдээ 1.2 орчим тэрбум төгрөгийн өр авлагыг барагдуулж өгсөн юм байна. Гэр бүл, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам, Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын өмнөөс л явж ажлыг нь хөөцөлдөнө гэсэн үг шүү дээ.
Энэ дээр нэг асуулт гарч байгаа юм. Сэтгүүлчид та бүхэн бас асуух гэж байж магадгүй. Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын хуулийн хэлтэс гэж цалин аваад ажиллаж байгаа хүмүүс бий шүү дээ. Тэд нар маань яагаад энэнийхээ араас хөөцөлдөөгүй юм бэ гэж. Энэ мэдээж хэрэг өр авлага үүсээд олон жил болж байгаа. Гэр бүл, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам, мөн Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын хуульч явж хөөцөлдөөд дийлээгүй. Нэлээн өр бол барагдаад л явж байгаа шүү дээ. Хоёр том банк байсан учраас хуулийн маш сайн багтай шүүхийн үйл ажиллагаанд оролцоно гэдэг бол төлөөлнө, хамгаалж гарна гэдэг бол амаргүй байдаг. Энэ хүрээнд өнгөрсөн жил 2024, 2025 оны улсын төсвийг хэлэлцэх үед хууль эрх зүйн туслалцаа авах гээд гурван сая төгрөгийн төсөв туссан. Үүнээс 198 сая төгрөгөөр саяын компани авч шалгараад ингээд үйлчилгээ үзүүлсэн л ийм л зүйл юм байна лээ шүү.
Өөр асуулт. Одоо Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хийж байна. Танай яамны зүгээс энэ хуулийн төсөлд бас дэмжиж ажиллаж байгаа юу? Бас өөр хуулийн төсөл өргөн мэдүүлсэн талаар. Энэ Гэр бүлийн тухай хуулийг Хууль зүйн Яамнаас оруулж ирж байгаа. Мэдээж хэрэг Засгийн Газрын өргөн барьж байгаа л хууль гэсэн үг шүү дээ. Энэ бол өмнө нь нэг хууль байсан. Одоо ингээд хоёр салгаад яг энэ Хууль зүйн Яамнаас буюу Засгийн Газраас өнөөдөр УИХ дээр хэлэлцүүлэгдэж байгаа хууль маань санкцууд нь арай өөр, генетикийн асуудлууд байх, хүүхэд үрчлэхтэй холбоотой дотоодод үрчилбэл яах вэ, гадагшаа үрчилбэл яах вэ гэсэн үг. Илүүтэй зохицуулалтууд нь арай өөр гэсэн үг.
Энэ хууль дотроос Гэр бүл, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам сая өнгөрсөн долоо хоногийн Засгийн Газрын хуралдаан дээр Гэр бүлийн хөгжлийн тухай хуулиа танилцуулсан. Гэр бүлийн хөгжлийн тухай хууль маань одоо яг Засгийн Газар дээр танилцуулагдаад олон нийтэд манай яамны сайт дээр тавигдчихсан байгаа шүү. Олон нийт маань бас тэрэн дээр санал өгч болно. Манай хөгжлийг дэмжих тухай хууль маань илүүтэй энэ Монгол Улсад байгаа сая орчим гэр бүлийн сайн сайхны төлөө юу хийх юм бэ, хүн ам зүйн бодлого энэ дээр шингэж өгсөн юм уу, энэ дээр төсөв буюу санхүүгийн хөшүүргүүд бий юү гэсэн зүйл заалтуудаа мөн үүн дээр нэмэх нь бид нар халамжийн тухай хуульд байдаг хүүхдийн мөнгөний асуудал. Бид нар нөгөө цалинтай ээж гэж ярьдаг хүүхэд асарсны мөнгөн тэтгэмжүүдийн асуудал зэргийг энэ Гэр бүлийн хөгжлийн тухай хууль руугаа авч хийгээд халамжийнхаа хуулийг дангаар нь үлдээгээд. Ингээд гэр бүлийн хөгжил рүү илүүтэй гэр бүлийн гишүүдийн хөгжил рүү чиглэсэн олон хүүхэдтэй байх, гэр бүл тогтвортой байх, гэр бүлийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих энэ зүйл заалтуудаа авч үлдээд хууль үндсэндээ бэлэн болсон. Засгийн Газар дээр хэлэлцэгдээд УИХ-д өргөн барихад бэлэн болчихсон явж байгаа. Жоохон ний нуугүй хэлэхэд саадтай байгаа зүйл нь эргээд төсвийн жоохон эффекттэй, үр дагавартай учраас зарим яамдууд маань бас гүйцэд саналаа өгөхгүй байгаа ийм зүйл бий.
Одоо дөрвөн хүүхэдтэй бол ипотекийн зээлд очер дараалалгүй хамрагдах нь заагдсан уу? Мөн цалинтай ээж хөтөлбөрөөс мөнгөн дүнг нь нэмэх боломжгүй юм уу? Яг энэ хуулийн төсөл дээр мөнгөн дүнг бол цалинтай ээжийн мөнгийг нэмэх заалт бол ороогүй, дуусаагүй явж байгаа. Энэ маань өөрөө эргээд төсвийн үр дагавартай шүү дээ. Нөгөө эхнийх нь асуулт юу байна? Ипотекийн энэ байгаа дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй болбол тэр гэр бүлийг ипотекийн зээлд очер дугааргүй хамруулах. Энэ болгоны цаана яах вэ дээ тэгээд? Нийгэмд янз бүрийн л үзэл бодлууд байдаг. Тэгвэл бид нар хоёр хүүхэдтэй байгаа нь буруу юм уу, бид нар заавал олон хүүхэдтэй байх ёстой юм уу гээд. Энэ маань хүн ам зүйн бодлого, энэ олон хүүхдийн бодлогыг, хүн амаа өсгөх бодлогыг дэлхийн аль ч улс орны Засгийн Газар тууштай авч явдаг. Одоо та бүхэн Японы жишээ гэхэд нас барж байгаа хүний тоо төрж байгаа хүний тоо үндсэндээ тэнцээд ирлээ. Тийм учраас Монгол Улсын Засгийн Газар ч гэсэн олон хүүхэдтэй байх бодлогыг тууштай дэмжинэ. Тэрийгээ энэ хууль дээр тусгаж өгсөн явдал.
Тэтгэврийн зээлийн асуудал сая өнгөрсөн даваа гарагт байна уу даа. Өргөдлийн байнгын хороон дээр хэлэлцэгдсэн. Энэ бол Гэр бүл, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамны асуудал бол биш болоод удаж байна. Арилжааны банк буюу Монгол банкны асуудал. Түүнээс дээш тэтгэврийн зээлийн хугацаа, хэмжээн дээр ямар нэгэн хязгаарлалт тавихыг арилжааны банкнуудад Гэр бүл, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам зөвлөөгүй, цаашдаа ч зөвлөхгүй.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тал дээр ямар тийм? 2025 оныг Гэр бүл, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамнаас Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгож зарласан. Өчигдөр арванхоёрдугаар сарын 3-ны өдөр дэлхийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах өдөр байсан. Бид нар ингээд ажлаа дүгнээд нийтдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах, ажлын байранд бэлтгэж дадлагажуулах, сургах ажлууд маш үр дүнтэй явсан. Энийгээ бид нар төрийн бус байгууллагуудтай хамтраад 68 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа хараагүйчүүдийн ТББ-тай хамтраад МСҮТ-үүдийнхээ үйл ажиллагааг идэвхжүүлээд, МСҮТ-үүд дээрээ сургалтын симуляторуудыг шинэчилж өгөөд, хараагүйчүүдийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг 100% шинэчилж өгөөд, түүхий эд буюу бусад урсгал зардлынх нь мөнгө, төсвийг нь 2026 он хүртэл бүрэн суулгаад явж байгаа. Баярлалаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.