Ж.Трамп аварга шөвгийн 8-д шалгарлаа
Мэргэжлийн снукер биллиардын "UK Championship" тэмцээний шөвгийн 8-д өрсөлдөх тамирчид эхнээсээ тодорч байна.

Шөвгийн 8-д шалгарсан эхний тамирчин бол "UK Championship" тэмцээний хошой аварга бөгөөд аварга цолоо хамгаалахаар тоглож буй дэлхийн чансааг тэргүүлэгч Жадд Трамп байлаа. Тэрээр энэ улиралд нэг ч тэмцээнд түрүүлж аваагүй яваа. Шөвгийн 16-д Жадд Трамп аварга БНХАУ-ын Си Жиахуйг 6:3 харьцаагаар хожлоо. Си Жиахуйгийн хувьд 2024 оны Уханы нээлттэй тэмцээнд Жадд Трампыг 6:2 харьцаагаар хожихдоо 147 оноо авч гайхалтай тоглолт үзүүлж байсан билээ. Тэгвэл энэ удаад Трамп аварга төгс тоглолтыг үзүүлээ.
Мөн түүнчлэн Марк Селби аварга БНХАУ-ын Жоу Елонгийг 6:2, Нейл Робертсон мөн хятадын Ву Юизе 6:1 харьцаагаар буулган авч шөвгийн 8-д шалгарлаа. Харин Марк Уиллиамс аваргын хувьд хятадын Пан Жунхуд 6:3 харьцаагаар хожигдон тэмцээнээ өндөрлүүллээ.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.