🔴LIVE: П.Сайнзориг: Оюутолгойн төслөөс үр өгөөж хүртэхийн тулд 34 хувиа хөрөнгө оруулагчдаа зарах ёстой
Оюутолгойн ордын сонсгол энэ сарын 8-12-нд Төрийн ордонд болох гэж байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн байр суурийг сонирхлоо. Түүний хувьд ХЗДХЯ-ны ТНБД байхдаа тус ордын ажлын хэсэгт хэд хэдэн удаа орсон учир өөрийн гэсэн хатуу итгэл үнэмшилтэй байдаг ажээ.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг:
-Мэдээлэлтэй иргэд зөв дүгнэж, зөв шаардлага тавина. Энэ утгаар сонсгол явах гэж байгаа болов уу.
Оюутолгой дээр миний хувийн байр суурь бол 34 хувиа хөрөнгө оруулагчдаа зарах ёстой. 20 мянган хувьсагч ярьж байхдаа С.Баярцогт "2019 оноос ногдол ашиг авна" гэж ярьж байсан. Гэтэл энэ нь 2037 он болоод сунжирчлаа. Энэ хэлэлцээрээр хангалттай хэмжээнд бууруулж чадахгүй. Энэ нь цаанаа үндэстэн дамнасан том корпорациудын хөрөнгө оруулалт хийсэн ажил байдаг.
Хэрэв монголын ард түмэн Оюутолгойгоос үр өгөөжөө хүртье гэвэл 34 хувиа буцааж өгөөд, тусгай АМНАТ болгоод, зэсийн үнэ өндөр байгаа энэ үеийн мөнгөн урсгалаас авах юмаа авах ёстой. Тэгвэл бид үр өгөөж хүртэж, том асуудлуудаа шийдээд явж чадна.
Түүнээс гадна, 34 хувиа тусгай АМНАТ юм уу бэлнээр зарсан тохиолдолд өмчлөлийг гуравдагч этгээдэд шилжүүлэхгүй байлгах хориг тавих ёстой. "Онтре" дээр ч мөн адил.
Хэрэв ингэхгүй бол бид энэ талаар дахин хэдэн жил хэрэлдэх юм бэ?! гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.